Анхаарал төвлөрөлт, ой тогтоолт муудаж мартамхай болох, оюуны чадвар буурах, нойр хямрах шинж бүхий төрөл бүрийн шалтгаант тархины цусан хангамжийн алдагдал (тархины харвалт, тархины гэмтэл, өндөр настан),
Захын болон бичил цусны эргэлтийн алдагдал (түүнчлэн доод мөчдийн артерийн судасны эмгэг, хөл чинэрч догонцох), Рейно-н хам шинж,
Мэдрэл - мэдрэхүйн өөрчлөлт (толгой эргэх, чих шуугих, сонсгол муудах),
Нүдний шар толбоны насжилтын сөнөрөл,
Чихрийн шижингийн шалтгаант нүдний торлогийн эмгэг.
Бүрээсийг хангалттай хэмжээний шингэнээр даруулж хоолоноос хамааралгүй залгиж ууна.
Тархины цусан хангамжийн алдагдлын үед 1-2 бүрээсээр хоногт 3 удаа хэрэглэнэ.
Захын цусан хангамжийн алдагдалын үед 1 бүрээсээр хоногт 3 удаа хэрэглэнэ.
Мэдрэл-мэдрэхүйн өөрчлөлтийн үед (толгой эргэх, чих шуугих, сонсгол муудах) 1 бүрээсээр хоногт 3 удаа хэрэглэнэ.
Нүдний шар толбоны насжилтын сөнөрөлийн үед 1 бүрээсээр хоногт 3 удаа хэрэглэнэ.
Чихрийн шижингийн шалтгаант нүдний торлогийн эмгэгийн үед 1 бүрээсээр хоногт 3 удаа хэрэглэнэ.
Эмчилгээний сайжралын эхний шинж ерөнхийдөө 1 сарын дараа илэрнэ. Ээлж эмчилгээг ялангуяа өндөр настанд 3 сараас багагүй хугацаагаар үргэлжлүүлнэ.
3 сарын дараа эмчилгээг үргэлжлүүлэх эсэхийг эмч буюу эм зүйчтэй зөвлөнө.
Мэдрэлийн системийн талаас гарах өөрчлөлтүүд:
Маш түгээмэл: толгой өвдөх,
Түгээмэл: толгой эргэх
Ходоод гэдэсний талаас системийн талаас гарах өөрчлөлтүүд:
Түгээмэл: суулгах, хэвлийгээр өвдөх, дотор муухайрах, бөөлжих
Гинкгогийн ханд буюу уг эмийн найрлаганд орсон аль нэгэн бодист хэт мэдрэгшсэн тохиолдол.
Тархины цусан хангамжийн цочмог өөрчлөлт.
Зүрхний цочмог шигдээс.
Ходоод ба дээд гэдэсний шархлааны цочмог үе ба шархлаат гастрит.
Жирэмсэн ба хөхүүл үе.
18 хүртэлх насны хүүхдэд тус тус хэрэглэж болохгүй. Билобил бүрээсийг хэрэглэж эхлэхийн өмнө энэ эм үнэхээр шаардлагатай эсэхийг тухайлвал, «Хэрэглэх заалт»-д заагдсан шинж тэмдгүүдийг намдаахад хэрэгцээтэй болохыг нотолсон үедээ хэрэглэх ёстой ба харин өвөрмөц эмчилгээ шаардагдах бусад эмгэгийн заалтаар хэрэглэж болохгүй.
Энэхүү эмийн бэлдмэлийг цус алдах хандлагатай, цус бүлэгнэлтийн өөрчлөлттэй өвчтөнд хэрэглэхийг зөвлөдөггүй. Цус алдах өндөр эрсдэлтэй өвчтөн (цусархаг диатез г.м.), мөн түүнчлэн антикоагулянт ба антиагрегант бэлдмэл хэрэглэж буй өвчтөнд үүнийг хэрэглэхийн өмнө эмчийн зөвлөгөө өгөх хэрэгтэй.
Гинкго билоба агуулсан эмийн бэлдмэлүүд нь цус алдалт үүсэх эрсдэлийг ихэсгэж болзошгүй.
Мэс ажилбар хийлгэхийн өмнөх 3-4 хоногт энэхүү эмийг хэрэглэхээ зогсоох шаардлагатай.
Эпилепситэй өвчтөнд гинкго билоба бэлдмэлийг хэрэглэвэл уналт таталтыг өдөөж болзошгүй.