Гиперхолестеролеми
Аторвастатиныг нийт холестерин, холестерин БНЛП (бага нягттай липопротеин), аполипопротеин В ба триглицеридийн түвшин ихэссэн өвчтөний эмчилгээнд хоолны дэглэм дээр нэмэлт болгон хэрэглэх ба түүнчлэн анхдагч гиперхолестеринеми (удамшлын гетерозигот ба удамшлын бус гиперхолестеринеми), хавсарсан (холимог) гиперлипидемитэй (Фредриксоны IIa ба IIb хэлбэр) өвчтөний холестерин ИНЛП (их нягттай липопротеин)-ы түвшинг ихэсгэх зорилгоор, цусны сийвэн дэх триглицеридийн хэмжээ ихэссэн (Фредриксоны III хэлбэр) үед хоолны дэглэм хангалттай үр нөлөө үзүүлэхгүй байгаа тохиолдолд тус тус хэрэглэнэ.
Аторвастатиныг мөн удамшлын гомозигот гиперхолестеринемитэй өвчтөнд хоолны дэглэм эсвэл бусад эмийн бус эмчилгээ хангалттай үр дүн үзүүлэхгүй байгаа тохиолдолд нийт холестерин болон холестерин БНЛП-ы түвшинг багасгах зорилгоор хэрэглэнэ.
Зүрх судасны хүндрэлээс сэргийлэх
Зүрх судасны өвчний эмнэл зүйн шинж тэмдэггүй, дислипидемитэй эсвэл дислипидемигүй, зүрхний цус хомсрох өвчний олон тооны эрсдэлт хүчин зүйлтэй (тамхи татах, артерийн гипертензи, чихрийн шижин, Х-ИНЛП-ын (холестерин их нягттай липопротеины) хэмжээ бага) эсвэл зүрхний цус хомсрох өвчний гэр бүлийн өгүүлэмжтэй өвчтөнд аторвастатиныг дараах зорилгоор хэрэглэнэ:
Нас баралтгүй зүрхний булчингийн шигдээс ба зүрхний цус хомсрох өвчний үед нас барах эрсдлийг бууруулах
Цус харвалт үүсэх эрсдлийг бууруулах
Зүрхний бах үүсэх эрсдэл ба дахин судасжуулах мэс засал хийлгэх эрсдлийг багасгах
Зүрхний архаг дутагдлын улмаас эмнэлэгт хэвтэх эрсдлийг багасгах
Зүрхний бах үүсэх эрсдлийг бууруулах
Аторисын эмчилгээг эхлэхээс өмнө цусан дахь липидийн агууламжийг багасгах хоолны дэглэмд шилжих бөгөөд үүнийг бэлдмэлийн эмчилгээний туршид баримтлах шаардлагатай.
Зөвлөж буй эхний тун өдөр бүр 10мг. Шаардагдаж буй үр нөлөөнөөс хамаарч хоногийн тунг 80мг хүртэл ихэсгэж болно. Аторисыг 1 удаа хоногийн аль ч цагт хэрэглэж болох боловч өдөр бүр 1 цагт хэрэглэх хэрэгтэй. Бэлдмэлийг хоолноос хамаарахгүйгээр хэрэглэнэ. Эмчилгээний илэрхий үр нөлөө 2 долоо хоногийн эмчилгээний дараа ажиглагдах ба оргил үр нөлөө нь 4 долоо хоногийн дараа илэрнэ. Иймээс бэлдмэлийн тунг өмнөх тунгаар хэрэглэж эхэлснээс хойш 4 долоо хоногоос эрт хугацаанд өөрчилж болохгүй.
Анхдагч (гэр бүлийн гетерозигот ба полигеник) гиперхолестеринеми (IIa хэлбэр) ба холимог гиперлипидеми (IIb)
Эмчилгээг зөвлөж буй эхний тунгаар эхлэх бөгөөд анх сонгосон тунгийн 4 долоо хоногийн эмчилгээний дараа эмчилгээний үр дүнгээс хамаарч ихэсгэнэ. Хоногийн дээд тун 80мг.
Гэр бүлийн гомозигот гиперхолестеринеми
Насанд хүрэгсэд. Гиперлипидемийн бусад хэлбэрийн үед хэрэглэдэгтэй адил тунгийн хүрээгээр хэрэглэнэ. Эхний тунг өвчний илрэлээс хамаарч бүрт өвөрмөцөөр сонгоно. Удамшлын гомозигот гиперхолестеринемитэй ихэнх өвчтөнд хоногт 80мг тунгаар хэрэглэх үед тохиромжтой үр нөлөө ажиглагддаг. Аторисыг бусад эмчилгээний арга (плазмаферез) дээр нэмэлт эмчилгээний зорилгоор хэрэглэх ба эсвэл бусад аргын тусламжтайгаар эмчилгээ хийх боломжгүй үед үндсэн эмчилгээ болгож хэрэглэнэ.
Бөөрний дутагдалтай өвчтөн ба өндөр настай өвчтөнд Аторисын зөвлөж буй тунг өөрчилж болохгүй.
Элэгний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд бэлдмэл бие махбодоос удаан ялгардагтай холбоотойгоор болгоомжлох хэрэгтэй. Төстэй тохиолдолд эмнэл зүйн болон лабораторийн үзүүлэлтүүдийг сайтар хянах хэрэгтэй ба илэрхий эмгэг өөрчлөлт илрэх үед тунг багасгах эсвэл эмчилгээг зогсоох шаардлагатай.
Цээрлэлт
Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс
Элэгний өвчний идэвхтэй үе шат
Ийлдсийн трансаминазын агууламж шалтгаан тодорхойгүйгээр тогтвортой ихсэх
Араг ясны булчингийн өвчин
Жирэмсэн болон хөхүүл үе
Элэгний үрэвсэл С-ын эмчилгээнд зориулсан глекапревир/пибрентасвир зэрэг вирусын эсрэг эм хэрэглэж байгаа хүмүүс Гаж нөлөө
Аторвастатины эмчилгээний явцад илэрч болох гаж нөлөөг үүсэх давтамжаар нь дараах бүлэгт хувааж болно.
Олонтаа: харшлын урвал
Хааяа: хоолонд дургүй болох
Хааяа: бэлгийн сулрал, ойгүйдэл
Олонтаа: толгой өвдөх, нойргүйдэх, толгой эргэх, гаж мэдрэхүй
Хааяа: захын мэдрэлийн эмгэг
Олонтаа: цээжээр өвдөх
Олонтаа: дотор муухайрах, гэдэс дүүрэх, хоол боловсруулах үйл ажиллагаа хямрах, өтгөн хатах, суулгах
Хааяа: бөөлжих, нойр булчирхайн үрэвсэл
Арьс ба арьсан доорх эдийн зүгээс илрэх өөрчлөлт
Олонтаа: арьсны тууралт, загатнаа
Хааяа: чонон хөрвөс
Олонтаа: булчин өвдөх, үе өвдөх, нуруу өвдөх
Хааяа: булчингийн эмгэг
Олонтаа: сульдал, зах хязгаарын хаван
Хааяа: тайван бус болох, биеийн жин ихсэх