18 ба түүнээс дээш насны өвчтөнд
Артерийн даралт ихдэлт
Зүрхний архаг дутагдалтай (NYHA үйл ажиллагааны II-IV анги) өвчтөний хавсарсан эмчилгээнд, АХФ дарангуйлагчид хэрэглэж байгаагүй өвчтөнд
Тогтвортой гемодинамик үзүүлэлттэй тохиолдолд зүүн ховдолын дутагдал эсвэл зүүн ховдлын систолын үйл ажиллагааны дутагдалаар хүндрэх цочмог миокардийн шигдээсийн дараа өвчтөнүүдийн амьд үлдэх байдал нэмэгдэнэ.
6-18 насны хүүхэд, өсвөр насныханд артерийн даралт ихдэлтийн эмчилгээнд хэрэглэнэ.
18-с дээш насны өвчтөнүүдэд
Артерийн даралт ихдэлт
Вальсакорын эхний тун нв өвчтөний арьсны өнгө, нас, хүйсээс үл хамааран 80мг тунгаар өдөрт нэг удаа ууна. АД буулгах нөлөө нь 2 долоо хоногийн дотор илэрч 4 долоо хоногийн дараа хамгийн дээд хэмжээндээ хүрдэг. Цусны даралтыг хангалттай хянаж чадахгүй байгаа өвчтөнүүдийн хувьд валсартанын хоногийн тунг аажмаар хоногт 320 мг хүртэл нэмэгдүүлж болно. Цусны даралтыг цаашид бууруулахын тулд шээс хөөх эм (гидрохлоротиазид), мөн АД буулгах бусад эмүүдийг хамт хэрэглэх боломжтой.
Зүрхний архаг дутагдал
Вальсакор бэлдмэлийг 40мг тунгаар өдөрт 2 удаа ууна. Бэлдмэлийн тунг аажмаар 2 долоо хоногоос өдөрт 2 удаа 80 мг, тэсвэржилт сайтай бол өдөрт 2 удаа 160 мг-аар нэмэгдүүлнэ. Хоногийн дээд тун 320 мг тунгаар 2 удаа ууна. Энэ нөхцөлд хамт хэрэгдэж буй шээс хөөх эмийн тунг бууруулах шаардлагатай байж болно. Зүрхний дутагдлыг эмчлэхэд зориулагдсан бусад эмүүдтэй нэгэн зэрэг хэрэглэх боломжтой. Гэсэн хэдий ч гурван ангиллын эмүүдтэй хавсарсан эмчилгээ шаардлагатай: валсартан, АХФ дарангуйлагчид, бета-адреноблокаторуудтай хамт хэрэглэхгүй.
Зүрхний дутагдалтай өвчтөнүүдийн үнэлэхдээ бөөрний үйл ажиллагааг хянах шаардлагатай.
Зүрхний булчингийн цочмог шигдээсийн дараах хэрэглээ
Эмчилгээг гемодинамик үзүүлэлт тогтвортой байгаа тохиолдолд зүрхний булчингийн цочмог шигдээс үүссэнээс 12 цагийн дараа эхлэх ёстой. Өдөрт 2 удаа 20 мг тунг (½ шахмал 40 мг) хэрэглэсний дараа Вальсакорын тунг титрлэх замаар аажмаар нэмэгдүүлж болно: хэдэн долоо хоногт 40 мг, 80 мг, 160 мг тунгаар өдөрт 2 удаа ууна. Хоногийн дээд тун 320 мг тунгаар 2 удаа ууна. 2 дах долоо хоногийн эцэс гэхэд тунг өдөрт 2 удаа 80 мг-аар нэмэгдүүлэн хамгийн ихдээ 160 мг-аар өдөрт 2 удаа эмчилгээг 3-р сарын эцэс хүртэл Вальсакор хэрэглэнэ. Зорилтот тунд хүртэл тунг титрлэх явц нь валсартанын хүлцэлээс хамаарна.
Цусны даралт ихсэх, эмнэлзүйн илрэл эсвэл бөөрний үйл ажиллагаа буурах шинж тэмдэг илэрвэл эмийн тунг бууруулах шаардлагатай.
Бүлэн хайлуулах, ацетилсалицилын хүчил, бета-адреноблокаторууд, ГМГ-КоА-редуктаза дарангуйлагчид (статин) эмүүдтэй хамт хэрэглэж болно. АХФ дарангуйлагчидтай хамт хэрэглэхгүй.
Цочмог миокардийн шигдээсийн дараа өвчтөнүүдийн үнэлгээнд бөөрний үйл ажиллагааг хянах шаардлагатай.
6-18 насны өвчтөнүүдэд
≥ 8 кг < 35 кг 80мг, ≥ 35 кг < 80 кг, 160мг, ≥ 80 кг ≤ 160 кг 320мг
гемоглобин буурах, гематокрит буурах, нейтропени, тромбоцитопени, бөөрний үйл ажиллагааны алдагдал, бөөрний дутагдал, дотор муухайрах, суулгах, ханиалгах, АД огцом унах, ортостатик гипотензи, толгой эргэх, байрлалын толгой эргэх гаж нөлөө түгээмэл илэрч болзошгүй. Илэрсэн тохиолдолд эмийг зогсоон эмчлэгч эмчдээ хандана уу.
Хориглох заалт
Валсартан, бэлдмэлийн бусад хэсэгт хэт мэдрэг
Элэгний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн өөрчлөлт (Чайлд-Пью 9 оноо), цөсний хатуурал, холестаз.
· Чихрийн шижин эсвэл дунд, хүнд хэлбэрийн бөөрний дутагдалтай (түүдгэнцрийн шүүгдэлтийн хүрээ (ТШХ) биеийн гадаргуугийн талбайд 60 мл/мин/1,73 м2 бага) өвчтөнд алискирен ба алискирен агуулсан эмтэй хамт хэрэглэх.
· Чихрийн шижингийн нефропатитай өвчтөнд АХФ дарангуйлагчид хэрэглэж буй үед.
Жирэмсэн, хөхүүл үе
6 хүртэлх насанд артерийн даралт ихэлтийн заалтаар, 18 хүртэлх насанд бусад заалтаар.
Вальсакор нь лактоз агуулах тул лактазын дутагдал, лактоз үл тэвчилтэй, глюкоз-галактозыы мальабсорбци хам шинжтэй өвчтөнд хориглоно.
Болгоомжлол
Гиперкалиеми, кали баригч шээс хөөх эм, калийн бэлдмэл, кали агуулсан хүнсний нэмэлт эсвэл цусан ах калийн түвшинг ихэсгэх бусад бэлдмэлийн (гепарин) хэрэглээт, холестазгүй элэгний хөнгөн, дунд зэргийн үйл ажиллагааны алдагдал, бөөрний хүнд хэлбэрийн дутагдал (КК 10 мл/мин-с бага) (эмнэл зүйн өгөгдөл байхгүй), бөөрний үйл ажиллагааны дутагдалтай 6-18 насныхан (КК 30 мл/мин-с бага), ялангуяа гемодиализтэй, гипонатриеми, давс хязгаарласан хоолны дэглэмтэй, эргэлдэх цусны эзлэхүүн (ЭЦЭ) буурсан (суулгалт, бөөлжилттэй), хоёр талын бөөрний артерийн нарийсал эсвэл нэг талын бөөрний артерийн нарийсал, бөөр шилжүүлэн суулгасны дараах үе, анхдагч гиперальдостерон, NYHA үйл ажиллагааны III-IV ангийн зүрхний архаг дутагдал, бөөрний үйл ажиллагаа нь ренин-ангиотензин-альдостероны (РААС) системийн төлөв байдлаас хамаарах, аорт эсвэл митрал хавхлагын нарийсал, гипертрофи бөглөрөлт зүрхний булчингийн эмгэг (ГБЗБЭ), төрөлхийн ангионевротик хавантай, АРА II, АХФ арангуйлагчидын эмчилгээний улмаас үүссэн ангионевроти хавантай.