Халдвар-үрэвсэлт өвчний халууралтанд хэрэглэнэ.
Төрөл бүрийн шалтгаант өвдөлтийн хам шинжийн сул буюу дунд зэргийн өвдөлтөнд (толгой өвдөх, мигрень, шүдний өвдөлт, мэдрэлийн өвдөлт, булчин өвдөх, сарын тэмдгийн өвдөлт, мэс заслын дараах өвдөлтийн хам шинж, бөөр, цөс, гэдэсний агчлийн үед агчил тавиулах бэлмдэлтэй хамт) хэрэглэнэ.
Бэлдмэлийг булчинд эсвэл судсанд (хүчтэй өвдөлтийн үед) тарина.
Насанд хүрэгчдэд: Булчинд эсвэл судсанд – 250-500мг тунгаар хоногт 3 удаа тарина. Нэг удаагийн дээд тун – 1гр, хоногийн дээд тун 2гр.
Хүүхдэд 5-10мг/кг тунгаар тооцон хоногт 2-3 удаа хэрэглэнэ. 1 нас хүртэлх хүүхдэд гэхдээ 3сараас дээш настай буюу 5кг-аас дээш биеийн жинтэй хүүхдэд бэлдмэлийг зөвхөн булчинд тарина. Бэлдмэлийг 3-аас дээш хоног хэрэглэж болохгүй.
Тарилгын уусмал биеийн хэмтэй адил дулаантай байх ёстой. 1гр-аас дээш тунг судсанд тарина. Шокын эсрэг эмчилгээ бэлэн байх шаардлагатай. Судсанд тарихад цусны даралт огцом багасдаг хамгийн их давтагддаг шалтгаан нь тарилгыг хурдан тарьсантай холбоотой байдаг тул тарихдаа аажим тарьж (1мл/мин –аас илүүгүй хурдтай), хэвтрийн эмчлүүлэгч, цусны даралт, зүрхний цохилт, амьсгалын тоог хянана.
Бэлдмэлийг эмчилгээний тунгаар хэрэглэхэд зохимж сайтай.
Шээс ялгаруулах тогтолцооны талаас: бөөрний үйл ажиллагааны алдагдал, шээс багасах, шээс хаагдах, шээсээр уураг ялгарах, бөөрний завсрын эдийн үрэвсэл, шээсний өнгө улаан болох
Харшлын урвал: чонон хөрвөс (нүдний салст болон хамар залгиурын салст бүрхүүлийн үрэвсэл г.м), судас мэдрэлийн хаван, шүүдэст хорт улайралт (Стивен-Жонсоны хам шинж), хучуур эдийн хорт үхжил (Лайеллын хам шинж), гуурсан хоолой агчих хам шинж, анафилаксийн шок
Цус төлжүүлэх эрхтэн тогтолцооны талаас: агранулоцитоз, цусны цагаан эс, ялтас цөөрөх
Бусад: цусны даралт багасах
Хэсэг газрын хариу урвал: булчинд тарьж хэрэглэхэд тарьсан хэсэгт нэвчдэс үүсч болзошгүй.
Хориглох заалт
Хэт мэдрэгших, цус төлжилт дарангуйлагдах (аграунлоцитоз, цитостатик эмийн нөлөөгөөр болон халдварын шалтгаант нейтропени), элэг, бөөрний дутагдал, глюкоз – 6 – фосфатдегидрогеназа-ийн дутагдалтай холбоотой удамшлын цус задралын цус багадалт; хөнгөн ба хүнд хэлбэрийн гуурсан хоолойн багтраа хавсарсан, хамрын ба хамрын дайврын дахилтат ургацаг, ацетилсалицилын хүчил эсвэл үрэвслийн эсрэг стеройд бус бусад бэлдмэлүүдэд үл тэвчилтэй (тухайлбал ийм өгүүлэмжтэй); цус багадалт, цусны цагаан эсийн тоо цөөн үед хэрэглэхийг цээрлэнэ.
Болгоомжлол
Амьдралын эхний 3 сар буюу 5кг-аас бага жинтэй хүүхэд, бөөрний өвчин (тэвшинцэр, түүдгэнцэрийн үрэвсэл г.м өгүүлэмжтэй), архаг архичинд болгоомжтой хэрэглэнэ.
Агшилтын даралт 100мммуб-аас бага буюу цусны эргэлт тогтворгүй (жишээ нь: зүрхний шигдээсийн суурин дээр үүссэн, олон тооны гэмтэл, шокын эхэн үед) байгаа эмчлүүлэгчдэд судсанд болгоомжтой тарина.