Ходоод, 12 хуруу гэдэсний шархны эмчилгээнд хэрэглэнэ.
Хоногт 4 удаа хооллохын өмнө 120 мг тунгаар 4 долоо хоногийн турш ууж хэрэглэнэ. Шаардлагатай тохиолдолд 8 долоо хоног хүртэл эмчилгээг үргэлжлүүлнэ. Жирэмсэн болон хөхүүл үед бэлдмэл хэрэглэхийг зөвлөхгүй.
Дотор муухайрах, бөөлжих, хэл харлах, өтгөн хар өнгөтэй гарах зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй.
Бөөрний эмгэгтэй өвчтөнд хэрэглэхгүй. Ходоодны хүчлийг саармагжуулагч болон сүүтэй хамт хэрэглэхгүй.
ТУСГАЙ АНХААРУУЛГА:
Өндөр тунгаар, удаан хугацаанд хэрэглэхээс зайлсхийнэ. Цусан дахь эмийн бодисын хэмжээ 100нг/мл-ээс их бол эмчилгээг зогсооно. 50-100 мг/мл хэмжээг “сэрэмжлүүлэх бүс” гэж тооцно.