ALT /аланин трансфераза/ ихэссэн архаг гепатитын эмчилгээнд хэрэглэнэ. Мөн эмийн хамааралт трансаминазагийн түвшин ихэссэн гепатитын үед хэрэглэнэ.Архаг элэгний өвчин хурц эсвэл архаг гепатитын шалтгаант цусны сийвэн дэх аминотрансферазагийн түвшин бууруулах зорилгоор хэрэглэнэ. Бидика шахмалыг элэгний эсийн нөхөн төлжилтийг сайжруулах, элэгний хоргүйжүүлэх үйл ажиллагааг бэхжүүлэх , дархлалыг дэмжихэд,
Элэгний гепатитаас шалтгаалсан элэг өвдөх, хоолны дуршил буурах , бөөлжис зэрэг шинж тэмдгийн үед хэрэглэнэ.
Бидика шахмалын найрлага дах бифенилдиметилдикарбоксилат нь Fructus Schizandrae –аас гарган авсан Schizandrin C –ийн нийлэг аналог юм .
Насанд хүрсэн хүн: 1-2 шахмалаар өдөрт 3 удаа ууж хэрэглэнэ. Эмчиийн зааврын дагуу эмийн тунг ихэсгэж болно.
Гаж нөлөө бүрийн тохиолдлын давтамжийг нарийн тогтоох боломжгүй.