Витамин В1 дутагдах
Мэдрүүлийн үрэвсэл
Полиневрит
Радикулит
Мэдрэл сульдал
Ходоод 12 хуруу гэдэсний шархлаа
Зүрхний булчингийн дистрофи
Арьсны өвчнүүд
Жирэмсэн эмэгтэйчүүдэд
Булчинд тарьж хэрэглэнэ.
Витамины дутагдлыг эмчлэхэд насанд хүрэгсдэд тиамиины хлоридыг 0,01г-аар өдөрт 1-3 удаа ууна. Ээлж эмчилгээ 30-40 өдөр үргэлжилнэ.
Гэдсний ханаар В1 витамин шимэгдэхгүй болсон болон эмийн үр нөлөө яаралтай шаардагдаж байгаа үед тиаминыг булчинд тариж хэрэглэнэ. Насанд хүрэгсдэд тиамины хлоридыг 0,025-0,05г, хүүхдэд 0,0125г-аар булчинд тарина.
Цэвэршилтийн болон цэвэршилтийн өмнөх насны эмэгтэйчүүдэд, архидлын өвчтэй болон олонтаа харшил үүсдэг хүмүүс болон харшил үүсч болзошгүй байдлууд зэрэгт эхлээд бага тунгаар (6%-ийн 0,5мл) тарьж зохимж сайн байвал тунг нэмэгдүүлнэ.
Тиамины эмчилгээний үед харшил, анафилаксын шок үүсгэх зэрэг гаж нөлөө ажиглагдаж болно
Удмын харшил
Харшил үүсгэж болзошгүй байдлууд
Гипертони
Мэдрэлийн системийн мэдрэг чанар ихсэх
12 хуруу гэдэсний шархлаа өвчтэй хүмүүсд болгоомжтой хэрэглэнэ
Нэг шприцэнд пенициллин, стрептомицин, РР витаминтай хольж хэрэглэхийг цээрлэнэ.