Витамин В12 дутагдалтай холбоотой архаг цус багадалт Мэдрэлийн өвчнүүд: фуникулярмиелоз, гэмтэлийн гаралтай захын мэдрэлийн эмгэг, хажуугийн амиотроф хатуурал, хүүхдийн тархины саажилт болон Дауны өвчин гэх мэт.
Бэлдмэлийг арьсан дор, булчинд, болон судсанд тарьж хэрэглэнэ. Аддисон-Бирмерийн цус багадалтын үед хоногт 100- 200 мкг тунгаар нэг өнжөөд арьсан дор тарьж хэрэглэнэ. Фуникуляр миелозын үед мөн мэдрэлийн системийн үйл ажиллагаа алдагдсан макроцитар цус багадалтын үед хоногт 400-500 мкг тунгара эхний 7 хоногт өнжөөд хэрэглэх бөгөөд цаашид 5- 7 хоногийн завсарлагатайгаар (фолийн хүчлийг хамт хэрэглэдэг) хэрэглэх бөгөөд өвчин намжих үед хоногт 100 мкг-ын барих тунгаар сард 1 удаа хэрэглэх ба мэдрэлийн системийн үйл ажиллагаа алдагдсан үед 200-400 мкг тунгаар сард 2- 4 удаа хэрэглэнэ.
Харшлын урвал, сэтгэцийн хөөрөл, зүрхээр өвдөх, зүрх дэлсэх, суулгах, толгой өвдөх болон толгой эргэх гаж нөлөө илэрч болзошгүй. Өндөр тунгаар хэрэглэх үед цусны бүлэгнэлт ихсэн пуриний солилцоо өөрчлөгддөг.
Бэлдмэлийн найрлагад хэт мэдрэгшсэн өвчтөн, тромбэмболи, эритреми, эритроцитоз, жирэмсэн үед (зарим судалгаагаа В бүлгийн витаминыг өндөр тунгаар хэрэглэхэд ургийн гаж хөгжил үүсдэг болох нь мэдээлэгдсэн), хөхүүл үед тус тус хэрэглэхгүй.