Бие даасан артерийн даралт ихсэх өвчтэй болон титэмийн артерийн тогтвортой өвчтэй өвчтөнгүүдийн эмчилгээнд хэрэглэх ба периндоприл болон амлодипин эмчилгээ хийлгэх шаардлагтай өвчтнгүүдэд хэрэглэнэ
1 шахмалаар өдөрт 1 удаа, болж өгвөл өглөө, хоолны өмнө хэрэглэнэ.
Периндоприл, амлодипиныг дангаар хэрэглэх үед: хаван, нойрмоглох, толгой эргэх, толгой өвдөх (ялангуяа эмчилгээний эхэнд), дисгевзи, тал саа, харах чадварын өөрчлөлт (диплопи оролцуулан), чих шуугих, толгой эргэх, зүрх дэлсэх, цус зогсонгших, даралт унах (даралт унасантай холбоотой нөлөө), амьсгаадах, ханиах, хэвлийгээр өвдөх, дотор муухайрах, бөөлжих, диспепси, гэдэсний гүрвэлзэл өөрчлөгдөх, суулгах, өтгөн хатах, загатнаа, тууралт, экзантем, үе мөчний хаван (шагай хавагнах), булчин зангирах, ядрах, астени илэрч болно.
Хориглох заалт: Бэлдмэлд хэт мэдрэг хүмүүс, удамшлын болон шалтгаан тодорхойгүй судаслаг хаван, жирэмсний хоёрдох болон гурван сартай