Herpes simplex 1, 2 хэлбэрийн вирусын арьсны халдвар, бэлгийн герпес, бүслүүр үлд, салхин цэцэг эмчилгээнд хэрэглэнэ.
Гадуур хэрэглэнэ. Цэвэр гараар эсвэл хөвөн тампоноор өдөрт 5 удаа (4 цаг тутам) арьсны гэмтсэн хэсэгт нимгэн үе үүсгэн түрхэнэ. Эмчилгээ нь цэврүү арилтал, бүрэн эдгэртэл үргэлжилнэ. Эмчилгээ дунжаар 5 хоног, дээд тал нь – 10 хоног үргэлжилнэ. Сайжрал үзүүлэхгүй бол эмчид хандана.
Эмчилгээний үр дүнд хүрэхийн тулд аль болох хурдан хэрэглэснээр (өвчний эхний шинж тэмдэг үед: халуун оргих, загатнах, хорсох, мэдрэмж ихсэх, улайх) шинжүүд үүснэ.
Тосон түрхлэг нь хэсэг газар үрэвсэл үүсгэж болох тул амны хөндий, нүдний салстанд хэрэглэхгүй. Бэлгийн герпесийн эмчилгээний үед ацикловир вирус дамжилтийг саатуулах боломжгүй тул бэлгийн хавьтлыг хязгаарлах эсвэл бэлгэвч хэрэглэх нь зүйтэй.
Бэлдмэлд хэт мэдрэг хүмүүст хэрэглэхийг цээрлэнэ. Кремийг ам, нүд, үтрээний салстад хэрэглэж болохгүй