1 ба 2-р тип) –ийн халдвар авахаас сэргийлэх болон, түүгээр үүсгэгдсэн халдвараар өвдөөд эдгэсний дараа дахилтаас сэргийлэх зорилгоор; Herpes simplex-р (1 ба 2-р тип) үүсгэгдсэн арьс ба салстын анхдагч ба дахилтат халдвар, (бэлэг эрхтний герпесийг оролцуулаад);- салхин цэцэг, эсвэл могой яр өвчнийг эмчлэх зорилгоор хэрэглэнэ.
Herpes simplex-р (1 ба 2-р тип) үүсгэгдсэн арьс ба салстын анхдагч ба эрхтэн шилжүүлэн суулгуулсан өвчтөнд вирусын халдвараас сэргийлэх эмчилгээг 6 долоо хоног хийнэ. Дахилтат халдвартай насанд хүрэгчид болон 2-с дээш насны хүүхдийг эмчлэхдээ – 200 мг тунгаар хоногт 5 удаа (өдөрт 4 цагийн зайтай, шөнөд 8 цагийн зайтай) уулгана. Эмчилгээ үргэлжлэх хугацаа 5 хоног байх ба шаардлагатай гэж үзвэл түүнээс илүү хугацаагаар хэрэглэж болно. Салхин цэцэг өвчтэй, хэвийн дархлаатай эмчлүүлэгчид эмчилгээг тууралт анх гарснаас хойш 24 цагийн дараа эхэлнэ. Дархлаа нь дарангуйлагдсан, биеийн байдал нь хүнд байгаа өвчтөнд (жишээ нь чөмөг, яс шилжүүлэн суулгуулсан хүн) эсвэл нарийн гэдсэнд эмийн шимэгдэлт муудсан хүмүүст ацикловирийг судсанд хийж хэрэглэх нь илүү зохимжтой. Хүүхдэд: хоёроос дээш настай, дархлаа нь дарангуйлагдсан, герпесийн халдвартай хүүхдийг эмчлэх болон энэ халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэхдээ насанд хүрсэн хүмүүст хэрэглэдэг тунгаар өгөх боломжтой. Харин хоёроос доош насны хүүхдэд насанд хүрэгчдийн тунгийн тал хувийг (50%) өгнө . Салхин цэцэг өвчний эмчилгээнд 6 ба түүнээс дээш насныханд: ацикловирыг 800 мг тунгаар хоногт 4 удаа, 2-5 насныханд – 400 мг тунгаар хоногт 4 удаа, 2-с доош насныханд – 200 мг тунгаар хоногт 4 удаа тус тус хэрэглэнэ. Эмчилгээг 5 хоног үргэлжлүүлнэ. Хүүхдэд хэрэглэх эмийн тун тухайн хүүхдэд яг тохирсон (хүүхдийн кг жин тутамд 20мг, гэхдээ 800 мг-с хэтрээгүй) байх ёстой бөгөөд хоногт 4 удаа хувааж хэрэглэнэ. Өндөр настнуудын бөөрний үйл ажиллагаа муудсан байх магадлал өндөр байдаг учраас эмийн тунг тэдэнд зориулан тохируулах хэрэгтэй. Ялангуяа ацикловирыг өндөр тунгаар хэрэглэж байгаа өндөр настны биед байх шингэний хэмжээг хэвийн байлгахад анхаарал тавих хэрэгтэй.Бөөрний үйл ажиллагааны дутагдалтай хүмүүст тунг тохируулах. Бөөрний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн дутагдалтай (креатинины клиренс 10 мл/мин-с доош орсон) өвчтөний энгийн герпесээр үүсгэгдсэн халдварыг эмчлэхдээ эмийн тунг дараах байдлаар тохируулна: 200 мг ацикловирыг хоногт 2 удаа буюу 12-цагийн зайтай уулгана.
Цус төлжүүлэх эрхтний зүгээс: маш ховор – цус багадалт, цагаан эс ба ялтаст эсийн тоо буурах;
Дархлааны эрхтэн тогтолцооны талаас: ховор – анафилаксийн урвал, чонон хөрвөс, Квинкийн хаван;
Төв мэдрэлийн тогтолцооны талаас: элбэг – толгой өвдөх, толгой эргэх; маш ховор – цочромтгой болох, ухаан самуурах, салганах, өвчтөн явахдаа гуйвах (атакси), хэл яриа тультрах, хий юм харах, сэтгэцийн өөрчлөлтийн шинжүүд, унаж татах, нойрмоглох, энцефалопати, ком;
Амьсгалын замын талаас: ховор –амьсгаадах;
Хоол боловсруулах ба элэг цөсний замд: элбэг – бөөлжис цутгах, бөөлжих, гүйлгэх, гэдэс орчмоор өвдөх; ховор – билирубин ба элэгний ферментүүдийн идэвхи түр нэмэгдэх, маш ховор – элэгний үрэвсэл, шарлалт;
Арьс ба арьсан дорх зөөлөн эдийн талаас: элбэг – загатнаа, тууралт (түүний дотор гэрэлд хэт мэдрэгших);
Бөөр ба шээс гадагшлуулах эрхтэн тогтолцоонд: маш ховор – бөөрний үйл ажиллагааны цочмог дутагдал, бөөрний хатгаа (колик), шээсэнд давсны талст ихсэх;
Бусад: ядрах, халуурах.
Ацикловир нь герпесийн халдвар дамжихаас сэргийлдэггүй тул бэлэг эрхтний герпес өвчний эсрэг эмчилгээ хийгдэж байгаа үед бэлгийн харьцаанд орохоос зайлсхийх шаардлагатай.
Бэлдмэлийг хэрэглэх үед өвчтөний бөөрний үйл ажиллагааг нарийн шалгах хэрэгтэй. Бөөрний сувганцруудад ацикловирын талст үүсэхээс сэргийлж эмчилгээ хийгдэж байх үед аль болох хангалттай хэмжээгээр ус ууж байх хэрэгтэй.
Өндөр настан болон бөөрний үйл ажиллагааны дутагдалтай хүмүүст (хэдийгээр эмчилгээ дууссаны дараа аяндаа арилдаг ч) мэдрэлийн талаас гаж нөлөө үүсэх эрсдэл өндөр байдаг.
Дархлаа нь суларсан хүмүүст ацикловирийг дахин давтан эсвэл удаан хугацаагаар хэрэглэх үед ацикловирт тэсвэртэй вирусийн үржил өсөлт давамгайлан ихсэх эрсдэлтэй.