Амьсгалын замын вирусын цочмог халдвар (ялангуяа томуу)-ын эмчилгээ урьдчилан сэргийлэлт
Хомхойн вирусээр үүсгэгдсэн халдварын (халдварт мононуклеоз, салхин цэцэг, уруул ба бэлэг эрхтний хомхой) хам эмчилгээнд
Хомхойн вирусын архаг халдварын (ялангуяа уруулын ба бэлэг эрхтний хомхой) дахилтаас сэргийлэх болон хам эмчилгээнд
Хачигт энцефалитын вирус, энтеровирус, ротавирус, коронавирус, калицивирус-р үүсгэгдсэн цочмог болон архаг явцтай бусад вирусын халдварын сэргийлэлт ба хам эмчилгээнд
Бактерийн халдварын хавсарсан эмчилгээний бүрэлдэхүүнд
Янз бүрийн шалтгаантай хоёрдагч дархлаа хомсдолын хавсарсан эмчилгээнд, ялангуяа вирусын ба бактерийн халдварын хүндрэлийн эмчилгээ урьдчилан сэргийлэлтэнд хэрэглэнэ.
Хэрэглэх арга, тун:
Хооллоогүй үед амандаа бүрэн уустал шимж хэрэглэнэ.
1 сартай хүүхэд. Бага насны хүүхдэд (1сараас 3 нас хүртэл) шахмалыг бага хэмжээний (1 хоолны халбага) буцалсан бүлээн усанд уусгаж хэрэглэнэ.
Амьсгалын замын вирусын цочмог халдвар, томуу, гэдэсний халдвар, хомхойн вирусын халдвар, мэдрэлийн халдвар: Эмчилгээний эхний өдөр 8 шахмалыг дараах схемээр ууна: Эхний 2 цагт 1 шахмалыг 30 минутын зайтай хэрэглэнэ (нийт 5 шахмалыг 2 цагт ууна), дараа нь тухайн өдөр дахин 1 шахмалаар ижил цагийн зайтай 3 удаа хэрэглэнэ.
Хоёр дахь өдөр болон цаашдаа 1 шахмалаар хоногт 3 удаа бүрэн эдгэртлээ хэрэглэнэ.
Амьсгалын замын вирусын цочмог халдвар, томуугийн үед 3 дахь хоногтоо үр дүн өгөхгүй байвал эмчид хандана.
Халдварын тархалтын улирлын үед урьдчилан сэргийлэх зорилгоор өдөрт 1 удаа 1-3 сар хэрэглэнэ.
Бэлэг эрхтний хомхой: Цочмог шинж бүхий халдварын үед ижил цагийн зайтайгаар дараах схемээр хэрэглэнэ. Эхний 3 өдөр 1 шахмалаар хоногт 8 удаа, цаашдаа 1 шахмалаар хоногт 4 удаа 3 долоо хоногоос доошгүй хугацаагаар хэрэглэнэ.
Архаг явцтай хомхойн вирусын халдварын дахилтаас урьдчилан сэргийлэх зорилгоор хоногт 1 шахмал хэрэглэнэ.
Урьдчилан сэргийлэх ээлжийн хугацаа хүн бүрт янз бүр байх бөгөөд 6 сар хүртэл хугацаагаар хэрэглэж болно.
Бактерийн халдварын хавсарсан эмчилгээний үед дархлал хомсдлоос урьдчилан сэргийлэх, эмчлэх зорилгоор хоногт 1 шахмал хэрэглэнэ.
Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд харшлын урвал ажиглагдаж болзошгүй.
Тун хэтрэлт:
Тун хэтэрсэн тохиолдол одоог хүртэл тэмдэглэгдээгүй. Санамсаргүй тунг хэтрүүлж хэрэглэвэл бэлдмэлийн найрлага дахь дүүргэгч бодистой холбоотойгоор хоол боловсруулах замын хямралын шинж илэрч болно.
Бэлдмэлийн найрлагад лактозын моногидрат агуулагддаг учир төрөлхийн галактоземи, глюкозын шимэгдэлтийн алдагдлын хам шинжтэй буюу төрөлхийн лактазын дутагдалтай өвчтөнд хэрэглэхгүй.