Шинж тэмдгийн эмчилгээнд: сэтгэн бодох үйл ажиллагааны алдагдал, тархины ишемийн цус харвалтын үр дагавар, вертебробазиляр хэсгийн цусан хангамжийн дутагдал, судасны гаралтай тэнэгрэлт, тархины судасны атеросклероз, гэмтэл болон артерийн даралт ихсэлтээс үүссэн энцефалопати үед хэрэглэнэ.Нүдний торлог болон судаслаг давхаргын судасны архаг эмгэгшил, перцептив төрлийн сонсгол буурах болон Меньерын эмгэг, чих шуугих үед хэрэглэнэ.
18 ба түүнээс дээш насны өвчтөнүүд: 1-2 капсулаар өдөрт 2-3 удаа хоолны өмнө ууж хэрэглэнэ. Орой унтахаас 4 цагийн өмнө ууна. o Ээлж эмчилгээний хугацаа эмчилгээ 2-3 сар байна. o Тунгаа аажмаар бууруулах замаар эмийн хэрэглэхээг зогсоох хэрэгтэй.
Цус бүлэгнэлтийн өөрчлөлт, хүнд хэлбэрийн цус алдалт, хоргүй гипербилирубиеми (Жильберийн хам шинж гэх мэт), вирусийн гаралтай элэгний үрэвсэл, архины шалгаант элэгний эмгэгшил, глюкозо-6-фосфатдегидрогеназын дутагдал, эпилепси зэрэг өвчтэй хүмүүс болон өндөр настанд болгоомжтой хэрэглэх шаардлагатай.