Тулгуур хөдөлгөөний эмгэг болох остеоартрит, ревматоид артрит, анкилозирующий спондилоартрит нь өвдөлтөөр илэрсэн (жишээлбэл: мөр далны периартрит болон үений бус ревматизм) Янз бүрийн байрлалтай өвдөлтийн шинжийн үед шинж тэмдэгийн эмчилгээ (нурууны өвдөлт, шүдний өвдөлт, анхдагч дисменоррея)
Уутанд савлагдсан нунтагийг 40-60мл усанд найруулж шууд ууна.
Бэлдмэлийг хоол ундтай хамт хэрэглэхэд үйлчлэгч бодисын шимэгдэлтийг саатуулдаг ч хоол боловсруулах замаас шимэгдэлтийн зэргэнд нөлөөлдөггүй
Насанд хүрэгчдэд
Зөвлөх тун нь нэг ширхэгээр өдөрт 2 удаа ууна (өглөө болон оройд)
Хүүхдэд
Уг бэлдмэлийн хүүхдэд хэрэглэсэн эмчилгээний үр дүн болон гаж нөлөөний талаар судлагдаагүй болно.
Хижээл настан Эмчилгээний тунг багасгах шаардлагагүй. Гэхдээ эмчилгээний явцад болгоомжлох шаардлагатай (“Болгоомжлол болон түүнээс сэргийлэх” хэсгээс үзнэ үү).
Элэгний дутагдал
Хөнгөн болон дунд зэргийн элэгний эмгэгтэй өвчтөнд ацеклофенакийн тунг багасгаж хэрэглэнэ. Зөвлөх эмийн эмчилгээний эхний тун хоногт 100мг байна (“Болгоомжлол болон түүнээс сэргийлэх” хэсгээс үзнэ үү).
Бөөрний дутагдал
Хөнгөн зэргийн бөөрний эмгэгтэй өвчтөнд ацеклофенакийн тунг багасгах шаардлагагүй. Гэхдээ 100мг Аэртал® нунтагийг хэрэглэх явцад болгоомжлох шаардлагатай (“Болгоомжлол болон түүнээс сэргийлэх хэсгээс үзнэ үү).
Ихэвчлэн – хоол боловсруулах тогтолцооны талаас гаж нөлөө илэрдэг. Ходоодны шархлаа, цооролт болон хоол боловсруулах замын цус алдалт илэрдэг. Ихэвчлэн өндөр настанд хүндээр илэрдэг.Эмийг хэрэглэх явцад дотор муухайрах, бөөлжих, суулгалт, гэдэс дүүрэх, өтгөн хатах, диспепси, ходоод орчмоор өвдөх, цустай өтгөн гарах – мелена, цустай цэр, шархлаат стоматит, бүдүүн гэдэсний үрэвсэл болон Кроны өвчин .
Өндөр настанд болгоомжтой хэрэглэнэ. Учир нь гаж нөлөө илрэх өндөр магадлалтай. Ялангуяа, цус алдалт, гэдэс цоорох. Уг гаж нөлөө нь үхүүлэх эрсдэлтэй байдаг. Түүнчлэн өндөр настан нь өөрөө зүрх судас, бөөр болон элэгний эмгэгээр өвчилсөн байдаг.
Авто тээврийн хэрэгсэл, машин техниктэй ажиллах чадварт нөлөөлөх байдал
СБҮЭБ-ийг хэрэглэж байгаа өвчтөнд бие сулрах, толгой эргэх, вертиго, дотор муухайрах болон төв мэдрэлийн тогтолцооны талаас бусад шинж тэмдэг илэрвэл аль болох авто тээврийн хэрэгсэл болон хүнд машин механизтай ажиллахаас татгалзах шаардлагатай.