Нянгаар үүсгэгдсэн үрэвсэлт өвчнүүдийн үед эмчийн заавраар хэрэглэнэ.
Тухайн хүний нас, өвчний байдлаас шалтгаалж хэрэглэх тун хэмжээг эмч тогтооно.
Хоол боловсруулах систем: дотор муухайрах, бөөлжих, суулгах, элэгний трансаминаза болон билирубины хэмжээ ихсэх, бүдүүн гэдэсний үрэвсэл, төв мэдрэлийн систем: толгой өвдөх, толгой эргэх, нойргүйдэх, таталт өгөх, цус төлжүүлэх систем: маш ховор тохиолдолд агранулоцитоз, нейтрофиль ба тромбоцитын тоо цөөрөх, цус багадах, шээс ялгаруулах зам: бөөрний завсрын эдийн үрэвсэл, цустай шээх, харшлын урвал: арьсны өвөрмөц толбот гөвдрүүт тууралт, загатнаа, чонон хөрвөс.
Бэлдмэлийг амоксициллин болон пенициллиний бүлгийн бусад антибиотикт хэт мэдрэг өвчтөнд хэрэглэхгүй.