Амьсгалын дээд замын халдвар (Чих хамар хоолойн эмгэг орно), жишээлбэл, дийлэнхи тохиолдолд стрептококк пневмони, гемофилус инфлюэнза, моракселла катаралис ба идээт стрептококкоор үүсгэгддэг гүйлсэн булчирхайн дахилтатүрэвсэл, хамрын дайврын үрэвсэл, дунд чихний үрэвсэл
Амьсгалын доод замын халдвар, жишээлбэл, дийлэнхи тохиолдолд стрептококк пневмони, гемофилус инфлюэнза, моракселла катаралисаар үүсгэгддэг архаг бронхитын сэдрэл, уушигны хатгалгаа, бронхопневмони
Шээс, бэлгийн замын халдвар, жишээлбэл, дийлэнхи тохиолдолд Энтеробактерийн бүлэг(ихэвчлэн Эшерихи коли), Стафилококк сапрофитикус, Энтерококкийн бүлгийн хэвшинжүүдээр үүсгэгдсэн давсагний үрэвсэл, шээлэйн үрэвсэл, бөөрний үрэвсэл, эм бэлэг эрхтний үрэвсэл, мөн түүнчлэн Нейссерия гонорейгаар үүсгэгдсэн гонорей
Нянгийн эсрэг эмчилгээний хамгийн доод хугацаа нь 5 өдөр байна.
Эмнэлзүйн шалтгаангүйгээр эмчилгээ 14 өдрөөс хэтрэх ёсгүй.
Шаардлагатай үед шат дараалсан эмчилгээ хийх боломжтой (эхлээд хураагуур судсанд амоксициллин болон клавулановын хүчлийг агуулах эмийн бэлдмэлийг тарьж дараа нь ууж хэрэглэх)
Насанд хүрэгсэд ба 12-с дээш настай эсвэл биеийн жин 40кг-с их хүүхэд
500мг + 125мг 1 шахмалыг хоногт 3 удаа
875мг + 125мг 1 шахмалыг хоногт 2 удаа
Арьс ба салст бүрхүүл мөөгөнцөртөх (кандидоз). Амоксициллин/клавуланы хүчлийг удаан хугацаагаар болон давтан хэрэглэхэд тэсвэртэй бактерийн ба мөөгөнцрийн халдвар илэрнэ.Хааяа толгой өвдөх, толгой эргэх.
Хэрэв та амоксициллин ба клавуланы хүчил болон бэлдмэлийн найрлага дахь бусад бодисуудад харшилтай бол (6-р хэсгийг үзнэ үү).
Хэрэв танд бета лактамын цагирагт бүтэцтэй антибиотик (пенициллин, цефалоспорин) хэрэглэхэд ноцтой харшлын (анафилаксийн) шок илэрч байсан бол. Мөн антибиотик хэрэглэхийн өмнө эмчлэгч эмчдээ энэ талаар мэдэгдэх шаардлагатай.
АмоксиКлав- Денк 500/62.5 бүрхүүлтэй шахмалыг хэрэглэхэд шарлалт болон элэгний эмгэг илэрч байсан бол тус тус хэрэглэхийг хориглоно.
Энэ тохиолдолд эмчлэгч эмчдээ мэдэгдээрэй.