Насанд хүрэгсэд болон хүүхдэд эмчилгээ болон урьдчилан сэргийлэх зорилгоор дараах эмгэгүүдийн үед хэрэглэнэ: Томуугийн А болон В хүрээний вирусийн шалтгаантай халдварт эмгэг, амьсгалын замын цочмог өвчин үүсгэгч вирусийн халдварт эмгэгийн үед эмчилгээнд хэрэглэнэ.
Герпесийн шалтгаантай халдвар дахих үед хавсарсан эмчилгээний зорилгоор хэрэглэнэ.
Мэс заслын дараах халдварын шалтгаантай хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэх зорилгоор ууж хэрэглэнэ.
6-аас дээш насны хүүхдэд ротавирусийн шалтгаантай гэдэсний цочмог явцтай халдварт өвчний үед хавсарсан эмчилгээний зорилгоор хэрэглэнэ.
Нэг удаагийн туналалт 6-аас 12 нас хүртэлх хүүхэд
100 мг (1 капсул) 12-оос дээш насны өсвөр насны хүүхэд болон насанд хүрэгсэд
200 мг (2 капсул) Эмчийн заавраар схемийн дагуу ууж хэрэглэнэ.
Арбидол нь хоруу чанар багатай эмэнд хамаарагдах бөгөөд ихэвчлэн зохимж сайтай байдаг.
Гаж нөлөө ховор илрэх бөгөөд сул эсвэл бага зэрэг илэрч түр зуур үргэлжилдэг.
Дархлалын системийн талаас илрэх гаж нөлөө: ховор тохиолдолд харшлын урвал илэрнэ.
Эмийн зааварт тэмдэглэгдсэн гаж нөлөө гүнзгийрвэл эсвэл эмийн зааварт тусгагдаагүй бусад гаж нөлөө илэрвэл эмчид яаралтай хандана уу.
Тун хэтрэх
Тун хэтэрсэн тохиолдол мэдээлэгдээгүй.
Эмийн зааварт тусгасан эмчилгээний схем болон эмчилгээ үргэлжлэх хугацааг заавал баримтлах шаардлагатай. Хэрэв эмчилгээний 1 удаагийн тунг орхигдуулсан бол яаралтай нөхөж уух бөгөөд заагдсан эмчилгээний схемийн дагуу эмчилгээг үргэлжлүүлнэ.
Томуу болон бусад амьсгалын замын цочмог халдварт (вирусийн шалтгаантай) эмгэгүүдийн үед арбидолыг эмчилгээнд ууж хэрэглэснээс хойш 3 хоногийн дараа өвчний шинж тэмдэг намжихгүй илэрхий байвал тухайлбал өндөр халуурвал (38° болон түүнээс дээш) яаралтай эмчид үзүүлж энэхүү эмийн бэлдмэлийг эмчилгээнд хэрэглэх нь оновчтой эсэх тухайд шийдвэрлүүлнэ. Жирэмсний 2 дахь болон 3 дахь гурван сард жирэмсэн эхэд болгоомжтой хэрэглэхийг зөвлөнө.Хориглох заалт
Умифеновир болон эмийн найрлагад орсон бусад бодист хэт мэдрэг буюу харшилтай бол хэрэглэхийг хориглоно; 6-аас доош насны хүүхдэд эмчилгээнд хэрэглэхийг хориглоно.
Жирэмсний эхний 3 сард эмчилгээнд хэрэглэхийг хориглоно. Хөхүүл эхэд эмчилгээнд хэрэглэхгүй.