Өргөн хүрээний үйлдэлтэй антибиотик амоксициллин ба бета - лактамаза-г дарангуйлагч клавуланы хүчил агуулсан нийлмэл найрлагатай бэлдмэл. Амоксициллин бактерийн эсийн ханын пептидогликаны нийлэгжилтийг дарангуйлж бактерийг үхүүлэх үйлдэл үзүүлнэ.
Тухайн хүний нас, өвчний байдлаас шалтгаалж хэрэглэх тун хэмжээг эмч тогтооно.
Арьс ба салст бүрхүүл мөөгөнцөртөх (кандидоз). Амоксициллин/клавуланы хүчлийг удаан хугацаагаар болон давтан хэрэглэхэд тэсвэртэй бактерийн ба мөөгөнцрийн халдвар илэрнэ. Хааяа толгой өвдөх, толгой эргэх.
Пенициллинд хэт мэдрэг өвчтөнд анафилаксын урвал илэрч болзошгүй.