Мэдрэлийн гаралтай зүрх өвдөх,мэдрэлийн цочромтгой байдал ихсэх, сэтгэц мэдрэлийн цочрол, айдас хүрэх мэдрэл хөдлөх,нойргүйтэх, вегетатив хэлбэрийн цочролын үед хэрэглэнэ.
Насанд хүрэгсэд эмчийн жоргүйгээр 15-20 дуслаар өдөрт 3 удаа хэрэглэнэ.Нойр хүрэхгүй үед 30 дусал хэрэглэж болно. Хүүхдийн нас,өвчний байдлаас шалтгаалан 3-15 дуслаар өдөрт 3 удаа хэрэглэнэ.
Валокординий найрлаганд фенобарбитал этилбромизовалерианатын ( альфа- бромизовалерианы хүчлийн этилийн эфир ) хавсарсан идэвхт бодис агуулагдана. Энэ 2 бодисуудын тунгаас шалтгаалан седатив, гипнотик үйлдэл үзүүлэх ба тун ихэдвэл мансууруулах нөлөөтэй
Бромд хэт мэдрэгшсэн ба элэг,бөөрний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн дутмагшилтай хүмүүс хэрэглэхгүй.Жирэмсэн үед зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Хөхүүл эхэд хэрэглэхгүй.