Гиперхолестеролеми Аторвастатиныг нийт холестерин, холестерин БНЛП (бага нягттай липопротеин), аполипопротеин В ба триглицеридийн түвшин ихэссэн өвчтөний эмчилгээнд хоолны дэглэм дээр нэмэлт болгон хэрэглэх ба түүнчлэн анхдагч гиперхолестеринеми (удамшлын гетерозигот ба удамшлын бус гиперхолестеринеми), хавсарсан (холимог) гиперлипидемитэй (Фредриксоны IIa ба IIb хэлбэр) өвчтөний холестерин ИНЛП (их нягттай липопротеин)-ы түвшинг ихэсгэх зорилгоор, цусны сийвэн дэх триглицеридийн хэмжээ ихэссэн (Фредриксоны III хэлбэр) үед хоолны дэглэм хангалттай үр нөлөө үзүүлэхгүй байгаа тохиолдолд тус тус хэрэглэнэ.Аторвастатиныг мөн удамшлын гомозигот гиперхолестеринемитэй өвчтөнд хоолны дэглэм эсвэл бусад эмийн бус эмчилгээ хангалттай үр дүн үзүүлэхгүй байгаа тохиолдолд нийт холестерин болон холестерин БНЛП-ы түвшинг багасгах зорилгоор хэрэглэнэ.
Зүрх судасны хүндрэлээс сэргийлэх
Зүрх судасны өвчний эмнэл зүйн шинж тэмдэггүй, дислипидемитэй эсвэл дислипидемигүй, зүрхний цус хомсрох өвчний олон тооны эрсдэлт хүчин зүйлтэй (тамхи татах, артерийн гипертензи, чихрийн шижин, Х-ИНЛП-ын (холестерин их нягттай липопротеины) хэмжээ бага) эсвэл зүрхний цус хомсрох өвчний гэр бүлийн өгүүлэмжтэй өвчтөнд аторвастатиныг дараах зорилгоор хэрэглэнэ:
Нас баралтгүй зүрхний булчингийн шигдээс ба зүрхний цус хомсрох өвчний үед нас барах эрсдлийг бууруулах
Цус харвалт үүсэх эрсдлийг бууруулах
Зүрхний бах үүсэх эрсдэл ба дахин судасжуулах мэс засал хийлгэх эрсдлийг багасгах
Зүрхний архаг дутагдлын улмаас эмнэлэгт хэвтэх эрсдлийг багасгах
Зүрхний бах үүсэх эрсдлийг бууруулах,Хүүхдийн хэрэглээ (10-17 насны өвчтөн)
Аторисын эмчилгээг эхлэхээс өмнө цусан дахь липидийн агууламжийг багасгах хоолны дэглэмд шилжих бөгөөд үүнийг бэлдмэлийн эмчилгээний туршид баримтлах шаардлагатай. Зөвлөж буй эхний тун өдөр бүр 10мг. Шаардагдаж буй үр нөлөөнөөс хамаарч хоногийн тунг 80мг хүртэл ихэсгэж болно. Аторисыг 1 удаа хоногийн аль ч цагт хэрэглэж болох боловч өдөр бүр 1 цагт хэрэглэх хэрэгтэй. Бэлдмэлийг хоолноос хамаарахгүйгээр хэрэглэнэ. Эмчилгээний илэрхий үр нөлөө 2 долоо хоногийн эмчилгээний дараа ажиглагдах ба оргил үр нөлөө нь 4 долоо хоногийн дараа илэрнэ. Иймээс бэлдмэлийн тунг өмнөх тунгаар хэрэглэж эхэлснээс хойш 4 долоо хоногоос эрт хугацаанд өөрчилж болохгүй.Анхдагч (гэр бүлийн гетерозигот ба полигеник) гиперхолестеринеми (IIa хэлбэр) ба холимог гиперлипидеми (IIb)
Эмчилгээг зөвлөж буй эхний тунгаар эхлэх бөгөөд анх сонгосон тунгийн 4 долоо хоногийн эмчилгээний дараа эмчилгээний үр дүнгээс хамаарч ихэсгэнэ. Хоногийн дээд тун 80мг.
Насанд хүрэгсэд. Гиперлипидемийн бусад хэлбэрийн үед хэрэглэдэгтэй адил тунгийн хүрээгээр хэрэглэнэ. Эхний тунг өвчний илрэлээс хамаарч бүрт өвөрмөцөөр сонгоно. Удамшлын гомозигот гиперхолестеринемитэй ихэнх өвчтөнд хоногт 80мг тунгаар хэрэглэх үед тохиромжтой үр нөлөө ажиглагддаг. Аторисыг бусад эмчилгээний арга (плазмаферез) дээр нэмэлт эмчилгээний зорилгоор хэрэглэх ба эсвэл бусад аргын тусламжтайгаар эмчилгээ хийх боломжгүй үед үндсэн эмчилгээ болгож хэрэглэнэ.
Бөөрний дутагдалтай өвчтөн ба өндөр настай өвчтөнд Аторисын зөвлөж буй тунг өөрчилж болохгүй.
Элэгний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд бэлдмэл бие махбодоос удаан ялгардагтай холбоотойгоор болгоомжлох хэрэгтэй. Төстэй тохиолдолд эмнэл зүйн болон лабораторийн үзүүлэлтүүдийг сайтар хянах хэрэгтэй ба илэрхий эмгэг өөрчлөлт илрэх үед тунг багасгах эсвэл эмчилгээг зогсоох шаардлагатай.
Бусад эмийн бэлдмэлтэй нэгэн адилаар Аторисыг хэрэглэх үед гаж нөлөө илэрч болох боловч энэ нь бүх өвчтөнд тохиолддоггүй. Хааяа: тромбоцитын тоо цөөрөх, хоолонд дургүй болох, харшлын урвал, толгой өвдөх, нойргүйдэх, толгой эргэх, гаж мэдрэхүй, цээжээр өвдөх, дотор муухайрах, гэдэс дүүрэх, хоол боловсруулах үйл ажиллагаа хямрах, өтгөн хатах, суулгах, арьсны тууралт, загатнаа, чонон хөрвөс, булчин өвдөх, үе өвдөх, нуруу өвдөх, сульдал, зах хязгаарын хаван, цусан дахь креатининкиназын (КК) түвшин ихсэх
Аторвастатины тун хэтэрсэн тохиолдол тэмдэглэгдээгүй.
Тун хэтэрсэн тохиолдолд дараах ерөнхий арга хэмжээг баримтлах шаардлагатай: амьдралын үйл ажиллагааг дэмжих ба хянах, түүнчлэн бэлдмэлийн цаашдын шимэгдэлтээс сэргийлэх (ходоод угаах, идэвхжүүлсэн нүүрс болон туулгах эм хэрэглэх).
Цаашдаа рабдомиолиз болон бөөрний цочмог дутагдал үүсгэх булчингийн эмгэг (ховор тохиолдох хүнд явцтай гаж нөлөө) илэрвэл бэлдмэлийг яаралтай зогсоох хэрэгтэй. Өвчтөнд шээс хөөх эм ба натрийн гидрокарбонатын уусмал хэрэглэнэ. Шаардлагатай үед гемодиализ хийнэ.
Рабдомиолизын улмаас мөн цусан дахь калийн хэмжээ ихсэж болох ба үүнийг арилгахын тулд кальцийн глюконат эсвэл хлорид судсанд тарих, инсулинтай глюкоз судсанд дуслаар хийх, калийн ион солилцогч хэрэглэх, түүнчлэн хүнд тохиолдолд гемодиализ явуулах шаардлага гарна. Аторвастатин нь цусны сийвэнгийн уурагтай их хэмжээгээр холбогддог учир гемодиализ нь уг бодисыг биеэс гадагшлуулах харьцангуй үр дүн бага арга юм.Аторисыг архи их хэмжээгээр хэрэглэдэг хүмүүс ба элэгний өвчний өгүүлэмжтэй өвчтөнд болгоомжтой хэрэглэх хэрэгтэй.
Аторисын эмчилгээ нь ийлдэс дэх “элэгний” ферментийн идэвхийг ихэсгэж болно. Уг ихсэлт нь бага зэрэг байх бөгөөд эмнэл зүйн хувьд ач холбогдолгүй байна. Гэвч цусны ийлдэс дэх “элэгний” ферментийн идэвхийг эмчилгээг эхлэхээс өмнө болон цаашдаа эмчилгээний явцад тогтмол тодорхойлохыг зөвлөнө. Хэрэв АЛТ болон АСТ-ын идэвхийн ихсэлт нь хэвийн хэмжээний дээд хязгаараас 3 дахин болон түүнээс их байвал аторвастатины эмчилгээг зогсоох хэрэгтэй.
Зарим статины бүлгийн бэлдмэлийн эмчилгээний үед эсвэл дараа нь дархлаа хамааралт булчингийн үхжилт эмгэг маш ховор тохиолдолд илэрсэн байна. Дархлаа хамааралт булчингийн үхжилт эмгэгийн үед ойрын булчин удаан хугацаагаар сулрах, цусны ийлдэс дэх креатинфосфокиназын идэвх ихсэх шинж илрэх бөгөөд эдгээр шинж нь эмчилгээг зогсоосноос үл хамааран хадгалагддаг.
Жирэмслэлтээс хамгаалах найдвартай арга хэрэглээгүй төрөх насны эмэгтэйд Аторисыг хэрэглэхийг зөвлөхгүй. Хэрэв жирэмслэхээр төлөвлөж байгаа бол жирэмслэлтийг төлөвлөхөөс дор хаяж сарын өмнө Аторисыг хэрэглэхээ зогсооно.
Аторисын эмчилгээ нь булчингийн эмгэг үүсгэж улмаар рабдомиолиз болон бөөрний дутагдалд хүргэж болно. Уг хүндрэлийн эрсдэл Аторисыг дараах нэг болон хэд хэдэн бэлдмэлтэй хамт хэрэглэх үед нэмэгддэг: фиброины хүчлийн уламжлал, ниацин, циклоспорин, нефазодон, зарим антибиотик, азолын бүлгийн мөөгөнцрийн эсрэг эм, ХДХВ-протеазыг дарангуйлагч. Булчингийн эмгэгийн шинж илэрвэл ийлдэс дэх креатинкиназын идэвхийг тодорхойлохыг зөвлөнө. Уг ферментийн идэвх илэрхий ихэссэн (хэвийн хэмжээний дээд хязгаараас 10-с олон дахин) бол эмчилгээг зогсооно. Аторисын эмчилгээний үед креатинкиназын идэвх ихэсвэл өвчүүний арын өвдөлтийг ялган оношлох ү