—улирлын чанартай, харшлын шалтгаант, нүдний салстын үрэвсэл;
—жилийн аль ч улиралд сэдэрсэн, харшлын шалтгаант, нүдний салстын үрэвсэл;
— хамрын салстын цочмог үрэвсэл;
— харшлын шалтгаант, хамар ба түүний дайврын хөндийн үрэвсэл;
— харшлын шалтгаант, хялгасан судасны өргөсөлт үрэвсэл.
Хамрын салстын үрэвсэлд:
насанд хүрэгчдэд 0,06 % уусмалаас, хамрын нүх тус бүрт 2-3 дуслаар өдөрт 3 удаа дусааж хэрэглэнэ.
Эмчилгээ үргэлжлэх хугацаа 5-6 хоног.
Нүдний салстын үрэвсэлд:
Насанд хүрэгчдэд 0,06 % уусмалаас: өвчний хурц үед – 1 дуслаар нүдний доод зовхины “уутанд” өвчний хурц шинж тэмдэг, хаван улайлт намдтал 3 цаг тутамд дусааж хэрэглэх ба цаашдаа эмнэл зүйн шинж тэмдэг бүрэн арилтал 1 дуслаар хоногт 2-3 удаа дусааж хэрэглэнэ.
Элбэг тохиолдох
— хорсох, загатнах, нүдний орчмоор өвдөх, хараа бүүдийх, салст улайх, нүдний салт цочрох.
Ховор тохиолдох
— нойрмоглох, зүрх дэлсэх, цусны даралт ихсэх, толгой өвдөх ба толгой эргэх, дотор муухайрч бөөлжис цутгах, нүдний дотоод даралт ихсэх.
Хэрэв хамрын салстын эмэнд цочирсны шинж арилахгүй үргэлжлээд байх эсвэл эмийн бодис цусанд шимэгдсэний улмаас үүсэх хариу урвалын шинж илэрвэл эмийн хэрэглээг зогсоох заалт болж өгдөг.
Бэлдмэлийг удаан хугацаанд хэрэглэсээр байвал хамрын салстын хучуур эд хүчилтөрөгчийн байнгын дутагдалд орсны улмаас эмгэг өөрчлөлтөд өртдөг бөгөөд энэ нь цаашдаа муу үр дагаварт хүргэнэ.
Бэлдмэлийг нүдэндээ дусаах үед зөөлөн контакт линзийг хэрэглэж болохгүй.
Харин хатуу линзийг эмээ дусаахын урьд аваад, дусааснаас хойш 15-20 минутын дараа буцаан хэрэглэж болно.
Жирэмсэн ба хөхүүл эхийн хэрэглээ
Жирэмсэн ба хөхүүл эх, зөвхөн зайлшгүй шаардлагатай тохиолдолд, урагт (эсвэл хүүхдэд) үзүүлж болох эрсдлийг сайтар бодолцсоны үндсэн дээр эмчийн заавраар хэрэглэж болно.
Жолоо барих, хөдөлгүүрт механизмтай харьцаж ажиллах зэрэг осолтой хөдөлмөр хийх чадварт нөлөө үзүүлэх эсэх
Энэ эмийн учруулж болзошгүй гаж нөлөөг харгалзан үзээд, жолоо барих, хөдөлгүүрт механизмтай харьцаж ажиллах зэрэг осолтой хөдөлмөр үедээ маш болгоомжтой байх хэрэгтэй.