Анхаарал төвлөрөлт, ой тогтоолт муудаж мартамхай болох, оюуны чадвар буурах, нойр хямрах шинж бүхий төрөл бүрийн шалтгаант тархины цусан хангамжийн алдагдал (тархины харвалт, тархины гэмтэл, өндөр настан),
Захын болон бичил цусны эргэлтийн алдагдал (түүнчлэн доод мөчдийн артерийн судасны эмгэг, хөл чинэрч догонцох), Рейно-н хам шинж,
Мэдрэл - мэдрэхүйн өөрчлөлт (толгой эргэх, чих шуугих, сонсгол муудах),
Нүдний шар толбоны насжилтын сөнөрөл,
Чихрийн шижингийн шалтгаант нүдний торлогийн эмгэг.
Тархины цусан хангамжийн алдагдлын үед 1 бүрээсээр хоногт 2 удаа хэрэглэнэ.
Захын цусан хангамжийн алдагдалын үед 1 бүрээсээр хоногт 1-2 удаа хэрэглэнэ.
Мэдрэл-мэдрэхүйн өөрчлөлтийн үед (толгой эргэх, чих шуугих, сонсгол муудах) 1 бүрээсээр хоногт 1-2 удаа хэрэглэнэ.
Нүдний шар толбоны насжилтын сөнөрөлийн үед 1 бүрээсээр хоногт 1-2 удаа хэрэглэнэ.
Чихрийн шижингийн шалтгаант нүдний торлогийн эмгэгийн үед 1 бүрээсээр хоногт 1-2 удаа хэрэглэнэ.
Мэдрэлийн системийн талаас гарах өөрчлөлтүүд:
Маш түгээмэл: толгой өвдөх,
Түгээмэл: толгой эргэх.
Ходоод гэдэсний талаас системийн талаас гарах өөрчлөлтүүд:
Түгээмэл: суулгах, хэвлийгээр өвдөх, дотор муухайрах, бөөлжих.
Дархлалын системийн талаас гарах өөрчлөлтүүд:
Давтамж тодорхойгүй: анафилаксийн шокийг оролцуулаад хэт мэдрэгшилийн урвалууд.
Арьс ба арьсан доорх эдийн талаас гарах өөрчлөлтүүд:
Давтамж тодорхойгүй: Арьсны харшлын урвалууд (улайх, хавагнах, загатнаа, тууралт).
Энэхүү эмийн бэлдмэлийг цус алдах хандлагатай, цус бүлэгнэлтийн өөрчлөлттэй өвчтөнд хэрэглэхийг зөвлөдөггүй. Цус алдах өндөр эрсдэлтэй өвчтөн (цусархаг диатез г.м.), мөн түүнчлэн антикоагулянт ба антиагрегант бэлдмэл хэрэглэж буй өвчтөнд үүнийг хэрэглэхийн өмнө эмчийн зөвлөгөө өгөх хэрэгтэй.
Гинкго билоба агуулсан эмийн бэлдмэлүүд нь цус алдалт үүсэх эрсдэлийг ихэсгэж болзошгүй.
Мэс ажилбар хийлгэхийн өмнөх 3-4 хоногт энэхүү эмийг хэрэглэхээ зогсоох шаардлагатай.
Эпилепситэй өвчтөнд гинкго билоба бэлдмэлийг хэрэглэвэл уналт таталтыг өдөөж болзошгүй.