Гатифлоксацины нүдний дусаалгыг бактерээр үүсгэгдсэн нүдний салстын үрэвсэл, нүдний эвэрлэгийн үрэвсэл, хагалгааны өмнөх ба дараах халдварыг эмчлэх зорилгоор хэрэглэнэ.
Халдварласан нүдэнд 2 цаг тутамд1 дуслаар өдөрт 8 ба түүнээс олон удаа дусаана.
2-7 дахь өдөр: халдварласан нүдэнд 1 дуслаар 2-4 удаа дусаана.
Нүдний салст загатнах, нулимс гоожих, нүдний эвэрлэгийн үрэвсэл мөн мөхлөгт салстын үрэвсэл зэрэг нь хүн амын дунд явуулсан судалгаагаар хамгийн их тохиолдсонг аж нөлөөны шинж тэмдэг байна.
Тарилгаар хэрэглэхийг хориглоно.
Гатифлоксацины нүдний дусаалгыг салстын доор тарихгүй, нүдний өмнөд хөндийд шууд оруулахыг хориглоно.
Хэрэв гатифлоксацинд ямар нэг харшлын урвал илэрвэл эмийн хэрэглээг зогсооно.
Ноцтой хурц харшлын урвалын үед яаралтай тусламжийн эмчилгээ нэн даруй шаардлагатай байж болзошгүй.