Сахуу (шинж тэмдэггүй зөөгч), Фарингит (Streptococcus pyogenes),Тэмбүү Бэлгийн замаар дамжих зарим халдварууд (өнгөний бус treponematoses-г оролцуулаад) Үүнийг мөн хэрэх өвчний халууралтын анхдагч ба хоёрдогч урьдчилан сэргийлэлтэнд хэрэглэдэг.
Энэхүү эмийг булчингийн гүнд тарина. Заримдаа прокайн бензилпенициллинтэй болон эсвэл Бензилпенициллинийг өөрийг нь тарьж болно.
Бензатин Бензилпенициллин 900мг нь ойролцоогоор 720мг Бензилпенициллинтэй тэнцэнэ (1.2 сая нэгж).
Тэмбүүгийн эмчилгээнд Бензатин Бензилпенициллинийг 1.8гр тунгаар булчингийн гүнд тарих бөгөөд тунг 2 хуваан өөр өөр газарт тарина.
Хожуу үеийн тэмбүүгийн үед 1.8гр тунгаар долоо хоногийн завсарлагатайгаар нийт дараалсан 3 долоо хоног тарьдаг.
Бензатин Бензилпенициллинийг мэдрэлийн тэмбүүгийн эмчилгээнд хэрэглэхийг зөвлөдөггүй бөгөөд учир нь ТМС-д шаардагдах хэмжээгээр нэвтэрдэггүй хэмээн мэдээлэгдсэн байдаг.
Трепонемийн бусад халдварын эмчилгээнд, тухайлбал бөөрөлзгөнө тэмбүү, карате-арьс мөөгөнцөртөх ба эндемик тэмбүүгийн үед Бензатин Бензилпенициллинийг 900мг тунгаар зөвхөн нэг удаа булчинд тарьдаг.
Стрептококийн фарингит ба хэрэх өвчний халууралтын анхдагч урьдчилан сэргийлэлтэнд насанд хүрэгсдэд 900мг тунгаар зөвхөн нэг удаа булчинд тарьдаг.
Хэрэх өвчний цочмог халууралтаас сэргийлэх зорилгоор 900мг тунгаар 3 буюу 4 долоо хоног тутамд булчинд тарьдаг.Хүүхдэд хэрэглэх: Америкийн хүүхдийн академи (American Academy of Pediatrics - AAP) стрептококийн фарингитийн эмчилгээ ба хэрэх өвчний халууралтын анхдагч урьдчилан сэргийлэлтэд дараах тунгаар хэрэглэхийг зөвлөсөн. Үүнд:
Шинэ төрсөн нярай ба нярай хүүхдэд: 37.5мг/кг (50000нэгж/кг) тунгаар зөвхөн нэг удаа,
27кг-с бага жинтэй хүүхдэд: 225-450мг (300000-600000нэгж) тунгаар зөвхөн нэг удаа,
27кг-с дээш жинтэй хүүхдэд: 675мг (900000нэгж) тунгаар зөвхөн нэг удаа хэрэглэхийг тус тус зөвлөдөг.
Арьсанд тууралт гарах буюу арьс загатнах, амьсгал бачуурах буюу цээж давчдах, зовхи, нүүр буюу уруул хавагнах, хэл хавагнан улайх, халуурах,үе мөч өвдөх,тунгалагийн булчирхай томрох,