Бициллинд мэдрэг үүсгэгчээр үүсгэгдсэн үрэвсэлт - халдварт өвчнүүдийн (тухайлбал хэрлэг, тэмбүү, фрамбези болон В бүлгээс бусад стрептококкын халдвараар үүсгэгдсэн гүйлсэн булчирхайн цочмог үрэвсэл, скарлатин, халдварлагдсан шарх, ёлом (рожа) зэрэгт сэдрэлээс сэргийлэх зорилгоор бүтэн жилийн турш тасралтгүй тарьж хэрэглэнэ.
Булчинд тарина.Хөвмөл бэлтгэхэд тарианы ариун ус эсвэл натри хлоридийн изотоник уусмал эсвэл прокаины (новокаины) 0,25-0,5 % уусмал ашиглана.
Харшлын урвал: чонон хөрвөс, ангионевротик хаван, олон хэлбэрт шүүдэст улайлт, ховор тохиолдолд анафилаксийн шок.
Бусад: үе мөчөөр өвдөх, халуурах, эксфолиатив дерматит; ам гэмтэх, хоолой залгиурын үрэвсэл; цус багадалт, ялтас эс болон цагаан эсийн тоо буурах, цусны бүлэгнэлт муудах зэрэг гаж нөлөө тохиолдож болно.
Эмчилгээг удаан үргэлжпүүлсний дараа уг эмэнд мэдрэг бус бичил биетнээр (бактери, мөөгөнцөр гм) үүсгэгдсэн супер халдвар үүсэх эрсдэлтэй.
Тун хэтрэлт: одоогоор тун хэтэрсэн тохиолдол бүртгэгдээгүй