Бициллинд мэдрэг халдвараар үүсгэгдсэн цагаан трепонем (фрамбези), тэмбүү болон бусад халдварууд (насанд хүрэгчдэд); стрептококкын халдвар (үүний дотор В бүлгийн стрептококкоор үүсгэгдсэн халдвар орохгүй), гүйлсэн булчирхайн цочмог үрэвсэл, скарлатин, хэрлэг өвчин (сэдрэлээс сэргийлэх зорилгоор), ил шархны халдвар, ёлом(рожа) зэрэгт хэрэглэнэ.
Хөвмөлийг бэлтгэх: Бортоготой тариаг тарилгын ариун ус, натри хлоридын 0.9% уусмал, эсвэл новокаины 0,25-0,5 %-ийн 5-6 мл уусмалаар найруулдаг. Хөвмөлийг дээрх уусгагчуудын аль нэгээр, тариаг хийхийн дөнгөж өмнөхөн найруулж бэлтгэнэ. Уусгагч шингэнийг бортого руу тариураар маш аажим (20-25 секундэд 5 мл орохоор тооцож) зөөлөн шахаж оруулаад, бортоготой эмийг босоо чиглэлээр зөөлөн хөдөлгөж нэг төрлийн хөвмөл болтол уусган найруулна. Хөвмөлийн гадаргуу дээр бага зэргийн хөөс үүсч болно. Тариаг найруулангуут өгзөгний булчингийн гадаргыг баримжаагаар 4 хуваасны гадна дээд талын хавтгайд булчингийн гүнд хатгаж тарина. Тариа хийсний дараа өгзөгний арьсыг спирттэй хөвөнгөөр дарж арчих хэрэггүй. Найруулж бэлтгэсэн хөвмөлийг тарилгүй удаасан тохиолдолд хөвмөлийн коллоид чанар алдагдаж, тунадас үүссэнээс тариурын зүүг бөглөж тарих боломжгүй болох тохиолдол ажиглагддаг.
Тарилгыг анх удаа хийх бол эхний удаад 300 мянган нэгжээр хийж цаашдын тарилгыг 4 хоногийн дараа бүрэн тунгаар хийх хэрэгтэй. Хэрэв 600 мянган нэгжээр тарьж байгаа бол 6 хоног тутамд нэг удаа тарьдаг. Шаардлагатай гэж үзвэл (өндөр тунгаар хийж буй үед) эмийг 2 өгзгөнд хуваан тарьж болно.
• Анхдагч болон хоёрдогч тэмбүү өвчний үед нэг удаагийн тун 1.8 сая нэгж байх ба нийт 7 удаагийн тарилга шаардлагатай. Өвчтөнд эмчилгээг эхлэхдээ эхний 'тарилгыг булчинд 300 мянган нэгжээр хийгээд, дараагийн тарилгыг нэг хоногийн дараа бүрэн тунгаар хийж, дараа дараагийн тарилгуудыг долоо хоногт 2 удаа хийж эмчилдэг.
• Хэрэв хоёрдогчоор дахисан болон далд явцтай тэмбүүг эмчлэх бол эхний тунг 300 мянган нэгжээр хийгээд, дараа дараагийн тарилгуудыг 1.8 сая нэгжээр долоо хоногт 2 удаа хийж эмчилнэ. Курс эмчилгээ 14 удаагийн тарилга.
Харшлын урвал: чонон хөрвөс, ангионевротик хаван, олон хэлбэрт шүүдэст улайлт, ховор тохиолдолд анафилаксийн шок.
Бусад: үе мөчөөр өвдөх, халуурах, эксфолиатив дерматит; ам гэмтэх, хоолой залгиурын үрэвсэл; цус багадалт, ялтас эс болон цагаан эсийн тоо буурах, цусны бүлэгнэлт муудах зэрэг гаж нөлөө тохиолдож болно.
Эмчилгээг удаан үргэлжпүүлсний дараа уг эмэнд мэдрэг бус бичил биетнээр (бактери, мөөгөнцөр гм) үүсгэгдсэн супер халдвар үүсэх эрсдэлтэй.
Тун хэтрэлт: одоогоор тун хэтэрсэн тохиолдол бүртгэгдээгүй
Эмчилгээний үеэр харшлын урвалын ямар нэгэн шинж тэмдэг ажиглагдвал эмчилгээг нэн даруй зогсоох шаардлагатай.Тариаг хэзээ ч арьсан дор, судсанд, нугасны хөндий зэрэг биеийн ямар нэгэн хөндийд хийж болохгүй.
Эмийн бодис судсанд санамсаргүй тохиолдлоор орсон үед хэсэг газар мэдээ алдах, айдас түгшүүр төрөх, түр зуур хараа муудах шинж (синдром Уанье) ажиглагдаж болно. Тариаг судсанд орохоос сэргийлж, зүүг булчинд оруулсны дараа тариурын шахуургыг арагш татаж, соруулж шалгах шаардлагатай. Тариурт цус үзэгдвэл зүүг сугалж, дахин өөр газар хатгаж тарина.
Арьс өнгөний ямар нэгэн өвчтэй хүмүүст тэмбүү өвчин давхар байх магадлалтай гэж үзвэл, эмчилгээ эхлэхийн өмнө болон эмчилгээг дууссаны дараа 4 сарын турш бичил амь судлалын болон серологийн шинжилгээг хийж байх хэрэгтэй.
Эмчилгээний явцад мөөгөнцөрт өртөхөөс сэргийлж В бүлгийн витамин, аскорбины хүчил, шаардлагатай гэж үзвэл нистатин, леворин зэрэг мөөгөнцрийн эсрэг бэлдмэл хэрэглэж болно. Мөөгөнцрийн тархмал халдвар үүссэн бол флуконазол хэрэглэ.
Эмийн тун шаардлагатай хэмжээнээс бага байх эсвэл эмчилгээг эрт зогсоосны улмаас тухайн антибиотикт тэсвэртэй нянгийн омог үүсч болзошгүйг анхаарна уу
Хэдийгээр маш ховор тохиолдох ч амь насанд аюул учруулдаг анафилаксийн шок илэрч болно. Иймд анафилаксийн урвалын анхны шинж тэмдэг ажиглагдсан даруйд норэпинефрин ба глюкокортикостероид тарих, зохиомол амьсгал хийх зэрэг шаардлагатай арга хэмжээг нэн даруй авах хэрэгтэй.
Дициллин эмчилгээг зөвхөн эмчийн заалтаар, түүний хяналтан дор хэрэглэнэ.