Стрептококк, пневмококк, пенициллиназа ялгаруулдаггүй стафилококк, Heamophilus influenza-аар үүсгэгдсэн чих, хамар,хоолойн халдвар (дунд чихний хурц үрэвсэл, фарингит, синусит)
Escherichia coli, Proteus mirabilis, Enterococcus faecalis-аар үүсгэгдсэн шээс бэлгийн замын халдвар
Стрептококк, пенициллиназа ялгаруулдаггүй стафилококк, E.coli, Proteus mirabilis-аар үүсгэгдсэн арьс ба зөөлөн эдийн халдвар
Заг хүйтэн- Neisseria gonorrhoeae-оор үүсгэгдсэн эрэгтэй ба эмэгтэйчүүдийн хүндрээгүй шээс бэлгийн ба шээсний сувгийн хурц хэлбэрийн заг хүйтний халдвар
H.pylory-оор үүсгэгдсэн 12 хуруу гэдэсний шархны эмчилгээнд бусад тохирох эмүүдтэй хослуулан хэрэглэх
Нянгийн гаралтай эндокардитаас урьдчилан сэргийлэх
Heamophilus influenza, альфа болон бета- цус задлагч Streptococcus, S. pneumonia, Staphylococcus-аар үүсгэгдсэн амьсгалын доод замын халдвар
Цөсний замын халдвар
Лаймегийн (Lyme) өвчний эрт үеийн мэдрэл ба зүрх судасны хөнгөн явцтай шинж тэмдэг болон үе мөчний үрэвслийн эмчилгээнд хэрэглэнэ.
Балнадын халууралт
Хэрэглэх ердийн тун: Насанд хүрэгсэд ба 10-аас дээш насны хүүхдэд: хоногийн тун 750мг-1.5г бөгөөд 8 цагийн зайтай хувааж хэрэглэнэ.
Бэлдмэлийг хэрэглэх үед дараах гаж нөлөө илэрч болно. Хэт мэдрэгших харшлын хариу урвал, шинжүүд нь: арьс загатнах эсвэл тууралт гарах, нүүр, уруул, хэл, биеээр хавдах эсвэл амьсгалахад бэрхшээлтэй болно. Эдгээр нь ноцтой байж болох бөгөөд заримдаа үхэлд хүргэх аюултай. Хэрэв гаж нөлөө илэрвэл эм уухаа болих хэрэгтэй бөгөөд эмчид нэн даруй хандаарай.
Бусад өргөн үйлчилгээтэй пеницилины бүлгийн эмүүдийн адил мөөгөнцөр эсвэл өөр халдварыг үүсгэх боломжтой. Бөөрний хүнд явцтай эмгэгийн үед клиренсээс нь хамаарч амоксициллины тунг дараах байдлаар тохируулж хэрэглэнэ:
Клиренс нь 10-30мл/мин байвал халдварын явцаас хамаарч 250-500мг-р 12 цагийн зайтай хэрэглэнэ. Клиренс 10мл/мин-аас бага байвал 250-500мг-р 24 цагийн зайтай хэрэглэнэ.