Эхэс эрт ховхрох, амьгүй ураг хэвлийд удах зэргээс шалтгаалсан умайн цус алдалт, уушги, бамбай булчирхай, түрүү булчирхайн хагалгааны дараах үе, элэгний өвчнүүд, нойр булчирхайн цочмог үрэвсэл, төлжилт багассанаас үүссэн цус багадалттай холбоотой цус алдалт зэрэгт тус тус хэрэглэнэ.
Яаралтай үед натрийн хлоридын изотоник уусмалд бэлтгэсэн 5%-ын уусмалыг судсанд дуслаар тарина. Шаардлагатай үед 4 цагийн дараа давтан хийнэ. Насанд хүрэгсдэд эхний цагт 4-5г-р, дараа нь1г-р судсанд тарьж хэрэглэх бөгөөд хоногийн дээд тун 30г байна. Хүүхдэд эхний цагт 100мг/кг тунгаар ба дараа нь 33мг/кг/цаг тунгаар тус тус судсанд тарьж хэрэглэнэ.
Бөөлжис хүрэх, бөөлжих, суулгах, толгой эргэх, толгой өвдөх, чих шуугих, таталдах, арьсаар тууралт гарах, амьсгалын зам үрэвсэх зэрэг гаж нөлөө ажиглагдаж болно.
Хэрэглэхийн өмнө уусмалын тунгалагжилт, савлалтын бүрэн бүтэн эсэхийг шалгана. Өөр эмийн бэлдмэлтэй холих тохиолдолд нийцлийг шалгана. Гэрлээс хамгаалж, хуурай сэрүүн газар хадгална.