Цочмог болон архаг элэгний эмгэгийн гаралтай энцефалопатийг эмчлэх, элэгний эмгэгтэй өвчтөнд амин хүчил нөхөх зорилгоор хэрэглэнэ.
Насанд хүрэгчид: Хоногт нэг удаа судсанд дуслаар 1,-1,5 гр/кг биеийн жинд тунгаар тарьж хэрэглэнэ. Дуслын хурд: Нийт 10 гр. аминхүчил концентрацаар 60 минутын турш тарина. Ерөнхийдөө 30-40 дуслаар минутанд тарина. Уураг өндөр тунгаар шаардлагатай нярай, өндөр настны тохиолдол болон түлэгдэлтэй өвчтөнд тун болон тарилгын дуслын хурдыг зохих хэмжээгээр нэмнэ.
Хэт мэдрэгших урвал: Ховор тохиолдолд арьсанд тууралт гарна. Энэ тохиолдолд бэлдмэл хэрэглэхийг зогсооно.
Ходоод гэдэсний системийн талаас: Хаяа бөөлжих, дотор муухайрах.
Цусны эргэлтийн системийн талаас: зүрх дэлсэх, зүрхний цохилтын тоо олшрох, цусны даралт буурах.
Их хэмжээгээр хэрэглэхэд: Хурдан болон их хэмжээгээр хэрэглэхэд ацидоз үүсч болно.
Бусад: Чичрүүдэс хүрэх, халуурах, амьсгаадах, амьсгал удаашрах, шок, бронхийн багтраа ба шээсний замын агчил.
Захын судас өргөсөх (магнийн ион агуулсан бол)
Дараах бодисын солилцооны алдагдлын шинж илэрч болзошгүй. Үүнд: бодисын солилцооны ацидоз, цусан дахь фосфатын хэмжээ буурах, алкалоз, цусан дахь сахарын хэмжээ буурах, чихрийн шижин, шээсний гарц нэмэгдэх, усгүйжих, реактив гипогликеми, элэгний ферментүүд өсөх, витамины дутагдал, авитаминоз, эрдсийн тэнцвэр алдагдах, хүүхдэд цусан дахь аммони хэмжээ нэмэгдэх.
Бөөрний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөнд цусан дахь мочевины хэмжээ нэмэгдэх.
Элэгний дутагдалтай өвчтөнд сийвэн дэх амин хүчил тэнцвэр алдагдах, бодисийн солилцооны алкалоз, системийн азотеми, аммиак цусанд ихсэх зэрэг ажиглагдаж болно.
Эмийн бэлдмэл электролит агуулах тул бэлдмэлийг их хэмжээгээр хэрэглэх эсвэл электролитын уусмалын хамт хэрэглэх үед эрдэсийн тэнцвэрийг хянана. (хэрэв электролит агуулсан бол)
Венийн судсанд удаан тарина. (Түргэн тарихад чичрэх, бөөлжих, шээсээр амин хүчил алдах зэрэг шинж илэрдэг нь тэмдэглэгдсэн).
Хүйтний улиралд бэлдмэлийн хэм биеийн хэмтэй нь адил байх шаардлагатай.
Уг бэлдмэлийг хэрэглэх нь үжил үүсэх эрсдэл дагуулдаг тул уусмал бэлдмэлийг ариун нөхцөлд бэлдэж хэрэглэнэ. Ялангуяа тарилгын хэрэгслэлийг маш сайн ариутгах дээр онцгой анхаарна.
Бэлдмэл нь тунадастай, булингартсан бол хэрэглэж болохгүй. Уусмалыг хольсны дараа нэн даруй хэрэглэнэ. Хөргөгчид 24 цаг хүртэл хугацаанд хадгална.
Уусмалд талст үүссэн бол уустал нь 50-600С хүртэл аажим халаана. Бэлдмэлийн хэм биеийн хэмтэй адил болох үед хэрэглэнэ.