Мэс заслын өмнө болон дараа мөн хооллож чадахгүй байгаа үед ус, эрдэс бодис, энергийн эх үүсвэр болгож хэрэглэнэ.
Зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Насанд хүрэгсэд: Нэг удаагийн тун нь 400-1200 мл. 2-оос доош насны хүүхэд : 50 мл/кг-аар тооцож хэрэглэнэ. 2-оос дээш насны хүүхдэд 100 мл/кг-аар тооцож хэрэглэнэ.1 цагт 50-100 мл хийхээр тооцож венийн судсанд дуслаар хийнэ.Цаашид өвчтний биеийн байдлыг үнэлэн тунг тохируулна.
Энэхүү тарилгын шингэн нь Кальцийн ионтой тунадас үүсгэдэг учир Кальцийн бэлдмэлтэй хамт хэрэглэж болохгүй.
НАКО-5 тарилгын шингэн нь тунгалаг, үл ялиг шар өнгөтэй шингэн юм. Тус бүтээгдэхүүнийг тохиромжгүй газар хадгалснаас өнгө нь өөрчлөгдсөн бол хэрэглэж болохгүй.
Хэрэглэх үед:
Тээвэрлэлтийн явцад цохих, доргих зэргээс болж хагарсан, ан цав гарсан, бөглөө нь суларсан байвал хэрэглэж болохгүй.
Бүтээгдэхүүний тунгалаг байдал алдагдсан, гадны биет агуулсан зэрэг хэвийн биш болсон байвал хэрэглэж болохгүй.