Элэг, бөөр, цөсний гэх мэт бүх төрлийн үрэвсэл дарах
Эд эсийн нөхөн төхжилтийг эрчимжүүлэх
Ясны хугаралт, бэртэнгийн эдгэрэлтийг түргэсгэх
Хүний биеийн эрдэс тэжээлийн хэрэгцээг хангаж, дархлаа сайжруулах
Зүрх судасны эрхтэн системийн үйл ажиллагааг дэмжих
Ходоодны улайлт, шархлаа гэх мэт ходоод гэдэсний замын өвчний үед
Төрөл бүрийн гаралтай харшил, арьсны өвчний үед
Чихрийн шижин өвчний үед эмийн эмчилгээ дэмжих, урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
Элэг цөсний өвчинд: 10-12 дусал барагшуныг 50 мл ус, сүүнд уусгаж өдөрт 2 удаа, 10 хоног ууж 10 хоног завсарлана.
Бөөр давсагны үрэвсэлд: 3-5 дусал барагшуныг 20 мл ус, сүүнд найруулж өглөө өлөн үед, орой унтахаас өмнө ууна. 10 хоног ууж 5-10 хоног завсарлана. Курс эмчилгээ 25-30 хоног
Ходоод гэдэсний өвчинд: Өглөө өлөн үед, орой унтахаас өмнө 8-10 дуслыг 50 мл сүүнд уусгаж ууна. 25-28 хоног нь 1 курс болно. 10 хоног завсарлаад давтана.
Эд, эсийн нөхөн төлжилтийг эрчимжүүлэх: Өглөө өлөн үед, орой унтахаас өмнө 8-12 дуслыг 100 мл усанд уусгаж хэрэглэнэ. 10 хоног ууж 5 хоног завсарлана. 3-5 удаа давтана.
Ясны хугаралт, бэртэнгийн эдгэрэлтийг түргэсгэхэд: 8-10 дусал барагшуныг 50 мл ус, сүүнд уусгаад өдөрт 2 удаа 25 хоног ууна. 5 хоног завсарлаад, шаардлагатай бол 2-3 удаа давтана.