Витамин Д дутагдалтай өсвөр насныхан болон өндөр настнуудын витамин Д дутагдлыг эмчлэх мөн түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
Эмчийн зааврын дагуу, тунг цусан дахь 25-гидоркси витамин Д-ын агууламжийнн нийцлээр тодорхойлно.
Эмчилгээг эхэлснээс хойш эмчилгээний үр нөлөө болон эмийн тэсвэржилтыг өсвөр насныханд 6 сарын дотор харин өндөр настнуудад 3 сарын дотор хянаж байх шаардлагатай. Үнэлгээний үр дүнд тулгуурлан бэлдмэлийг үргэлжлүүлэн хэрэглэх эсэхийг шийднэ. Тунгийн илүүдлээс гаж нөлөө ихэсдэг учир зөвхөн заасан тунгаар хэрэглэнэ.
-Өндөр настанд: Холекальциферолыг 100,000 ОУН тунгаар булчинд тарина
-Өсвөр насныханд: Холекальциферолыг 200,000 ОУН тунгаар булчинд тарина
Толгой өвдөх, тамирдах, сульдах, булчин өвдөх, хоолны дуршил муудах, жин багаасах, өсөлт удаашрах, дотор муухайрах, бөөлжих, өтгөн хатах, суулгах, ам хатах, полиури, шингэн дутагдах, даралт ихсэх, кальцийн чулуужилт, эдийн хатуурал, бөөрний өвчин, нүд болон бөөрний эмгэг тохиолдож болзошгүй. Мөн гиперкальциури, гиперкальциеми, гиперфосфатиеми болон гиперфосфатури тохиолдож болзошгүй.
Тунг хэтрүүлэхээс болгоомжлох, витамин Д-ийн эмчилгээ болон витамин Д-ээр баялаг хоол хүнс цуг хэрэглэх тохиолдолд витамин Д-ийн нийт тунг анхаарч үзэх шаардлагатай.
2) Ийлдэс болон шээсэн дэх кальцийн агууламжийг хянах шаардлагатай ба насанд хүрсэн хүний ийлдэс дэх кальцийн агууламж 10.5мг/дл-ээс хэтэрсэн, шээсэн дэх кальцийн агууламж 4мг/кг/өдөр-өөс хэтэрсэн тохиолдолд эмчилгээг зогсооно.
3) Кальцийн хэрэглээ өндөр байх тохиолдолд ийлдэс болон шээсэн дэх кальцийн агууламжийг тогтмол хянаж байх шаардлагатай.
4) Туншил бүхий тарилга хийх тохиолдолд, туншилийг зүсэх үед шилний хэлтэрхий эмийн уусмалтай холилдон гаж урвал үүсгэж болзошгүй. Иймээс, ялангуяа хүүхэд болон өндөр настанд, туншилыг хэрэглэхдээ анхаарал болгоомжтой байх хэрэгтэй.