Ампициллинд мэдрэг үүсгэгчээр үүсгэгдсэн дараах халдварт өвчнүүд:
Амьсгалын замын
Чих хамар хоолой, амны
Бөөр, шээс дамжуулах замын
Хоол боловсруулах, цөсний замын
Эмэгтэйчүүдийн
Нугасны үрэвсэл
Цусан үжил, үнхэлцгийн үрэвслийн эмчилгээнд хэрэглэнэ.
Эмийн хэрэглэх тунг эмч тогтооно.
Насанд хүрэгчидэд: Булчинд: өдөрт 1 гр тунгаар хоёр удаа8 Хүүхдэд: 25-100мг/кг хоногийн тунг 3-4 хувааж хэрэглэнэ. Хүнд хэлбэрийн халдварын хоногийн тун нь 200 мг/кг байж болно.
Дутуу нярайд: 12.5-25мг/кг хоногийн тунг 2 хувааж хэрэглэнэ.
Судсанд: өдөрт 2-12 гр тунгаар тарина.
Харшлын урвал: тууралт, чонон хөрвөс, загатнаа, Квинкийн хаван
Хоол боловсруулах замын хямрал: дотор муухайрах, бөөлжих, суулгах, мөөгөнцөр, амны салстын үрэвсэл үүсч болно.
Дараах нөхцөлд
Бөөрний эмгэг
Харшлын өгүүлэмжтэй
Харшлын арьсны урвал илэрдэг бол
Бусад аль нэг бэлдмэлийг (аллопуринол) хэрэглэж буй бол эмчид мэдэгдэнэ.