Азитромицинд мэдрэг нянгаар үүсгэгдсэн, халдварын шалтгаант үрэвсэлт өвчнүүд:
- бактерийн халдварт, дайвар хөндийн цочмог үрэвсэл;
- бактерийн халдварт, чихний цочмог үрэвсэл;
- гүйлсэн булчирхайн үрэвсэл, залигуурын үрэвсэл;
- бактерийн халдварт, гуурсан хоолойн архаг үрэвслийн сэдрэлтийн үе;
- Хөнгөн ба дунд зэргийн явцтай уушгины үрэвсэл;
- Арьс, зөөлөн эдийн хөнгөн, дунд зэргийн явцтай үрэвсэл Жишээ нь, фолликулит, арьсан доорхи өөхөн эдийн үрэвсэл, рожа;
- Давсаг, шээс дамжуулах замын халдвар, буюу Chlamydia trachomatis -р үүссэн умайн хүзүүний үрэвсэл.
Хоол идэхээс 1 буюу түүнээс дээш цагийн өмнө эсвэл хоол идсэнээс хойш 2 цагийн дараа, өдөрт 1 удаа ууж хэрэглэнэ.
Насанд хүрэгчид (өндөр настан) ба 45 кг-с дээш жинтэй хүүхдэд:
1 ширхэгээр, өдөрт 1 удаа, 3 хоногийн турш ууж хэрэглэнэ (ээлж эмчилгээний тун 1.5г). Эсвэл ээлж эмчилгээний нийт тунг 5 өдрийн турш хэрэглэж болно: эхний өдөр 500мг тунг 1 удаа, дараагийн 2- 4 дэх өдрүүдэд 250 мг тунгаар, өдөрт 1 удаа ууна.
Шээс-бэлгийн замын Chlamydia trachomatis нянгийн халдвараар үүссэн үрэвсэлийн (уретрит, цервицит) үед 1,0 г тунгаар 1 удаа (500 мг, 2 шахмал) хэрэглэнэ.
Хүүхэд ба 45 кг-аас доош жинтэй өсвөр насныханд:
Азибиот 500 мг шахмал эмийг 45 кг доош жинтэй өвчтөнүүдэд хэрэглэхгүй.
Амны хөндийн салст бүрхэвч, бэлэг эрхтэний канидидоз, уушгины үрэвсэл, мөөгөнцрийн халдвар, бактерийн халдвар, фарингит, ходоод, гэдэсний үрэвсэл, амьсгалын замын эмгэг, ринит, гүйлгэх, толгой өвдөх, нойрмоглох, нервоз, нойргүйдэл, толгой эргэх, амтлах мэдрэхүй өөрчлөгдөх, амьсгаадах, хамраас цус гарах, зүрх дэлсэх, сонсгол буурах гаж нөлөө илэрнэ.
* Азитромицин болон бусад макролидын бүлгийн антибиотикт (эритромицин, кларитромицин гэх мэт) хэт мэдрэг, мөн хинолоны бүлгийн антибиотик болон уг бэлдмэлийн найрлагад агуулагдах бусад бодисуудад хэт мэдрэгшилтэй тохиолдолд хэрэглэхгүй. * Жирэмсэн болон хөхүүл үед азитромициныг эхэд үзүүлэх эмчилгээний үр дүн нь ураг болон хүүхдэд үзүүлэх болзошгүй эрсдэлээс илүү, зайлшгүй шаардлагатай тохиолдолд л хэрэглэнэ. Хэрэв хөхөөр хооллох үед эмийг хэрэглэх шаардлагатай бол хөхүүлэхийг түр зогсоохыг зөвлөнө.