Бифидумбактериныг гэдэсний өвчний үед ууж, эх барих эмэгтэйчүүдийн практикт хэсэг газар (үтрээнд) хэрэглэнэ. Насанд хүрэгсэд болон хүүхдийн янз бүрийн шалтгаантай дисбактериозын урьдчилан сэргийлэх эмчилгээнд хэрэглэнэ. Бэлдмэлийг хүүхдэд (ялангуяа дутуу төрсөн) амьдралын эхний өдрөөс хэрэглэж болно.
Флакон доторх агууламжийг 1 тун бэлдмэлд 5мл (цайны халбага) байхаар тооцож тасалгааны хэмд буцалсан усаар уусгана.
Дараах байдлаар уусгана: шилэн аяганд шаардлагатай хэмжээний ус хийнэ (флакон дээр заасан тунгийн хэмжээнд тохируулан), таглаа болон бөглөөг авч флаконыг онгойлгоно, шилэн аяганаас бага хэмжээний усыг флаконд хийнэ. Ууссаны дараа (бэлдмэл 5 минутаас ихгүй хугацаанд нэг төрлийн тунгалаг бус хольц үүсгэн уусна) флаконы агууламжийг уг шилэн аяганд хийж холино. Ийм байдлаар уусгасан 1 цайны халбага нь 1 тун бэлдмэл юм. Ууссан бэлдмэлийг хадгалахгүй.
Шаардлагатай хэмжээний тунг (цайны халбага тус бүр) хооллосноос хойш 1-1,5 цагийн дараа эсвэл хооллохоос 20-30 минутын өмнө хэрэглэнэ. Хөхүүл хүүхдэд бэлдмэлийг хооллохын яг өмнө хэрэглэж болно.
Гэдэсний өвчний үед: хүүхдэд амьдралын эхний хагас жилд 5 тун бэлдмэлийг хоногт 2 удаа, 2 дахь хагас жил болон түүнээс дээш насны хүүхдэд 5 тунгаар хоногт 3 удаа хэрэглэнэ.
Эрсдэл бүлгийн нярайд 2,5 тунгаар хоногт 2 удаа хүртэл төрөх тасагт амьдралын эхний өдрөөс эхэлж хэрэглэж болно.
Үжил, уушгины үрэвсэл, бусад идээт-халдварт өвчний үед хүүхдэд 5 тунгаар хоногт 3 удаа үндсэн өвчний эмчилгээний ердийн уламжлалт аргын бүрэлдэхүүнд хэрэглэнэ. Уг бүлгийн хүүхдэд хоол боловсруулах замын үйл ажиллагааны өөрчлөлт болон шархлаат-үхжилт энтерколитийн аюул үүсэх үед бифидумбактерины тунг хоногт 20 тун хүртэл ихэсгэнэ.
Нарийн ба бүдүүн гэдэсний цочмог болон архаг явцтай үрэвсэлт өвчний үед 3-аас дээш насны хүүхэд болон насанд хүрэгсдэд 5 тунгаар хоногт 2-3 удаа хэрэглэхийг зөвлөнө. Өвчний хүнд явцтай тохиолдолд тунг 2 дахин ихэсгэж болно.
Бифидумбактерины ээлж эмчилгээний үргэлжлэх хугацааг эмнэл зүйн илрэлийн зэрэг, өвчтөний наснаас хамаарч тодорхойлох ба 2-4 долоо хоног, зарим тохиолдолд 2 сар хүртэл үргэлжилнэ.
Бэлдмэлийг урьдчилан сэргийлэх зорилгоор 5 тунгаар хоногт 1-2 удаа 1-2 долоо хоногийн турш хэрэглэнэ.
Бэлдмэлийг халуун усанд (40°С-с дээш) уусгаж болохгүй.Савлалтын бүрэн бүтэн байдал алдагдсан(хагарсан флакон), шошгогүй бэлдмэл, гадны биет байгаа үед, физик шинж чанар нь өөрчлөгдсөн (өнгө нь өөрчлөгдөх, үрчийж хорчийсон биомасс) үед тус тус бэлдмэлийг хэрэглэх нь тохиромжгүй. Бэлдмэл сахароз агуулдаг учир түүнийг удамшлын шалтгаантай фруктозын үл зохицол, глюкоз-галактозын шингээлтийн алдагдал эсвэл сахароз-изомальтазын дутагдал зэрэг эмгэгтэй өвчтөнд хэрэглэхгүй.
Бэлдмэл лактоз агуулдаг учир түүнийг удамшлын шалтгаантай лактозын үл зохицол, лактацын дутагдал, шингээлтийн алдагдлын хам шинж зэргийн үед хэрэглэхгүй.