Аллопуринол нь урат/шээсний хүчлийн хуримтлал аль хэдийн үүссэн (арьсны уратын товруут зангилаа, тулайн үений үрэвсэл ба бөөр чулуужих эмгэг) эсвэл таамаглаж болохуйц эмнэлзүйн эрсдэл(тухайлбал хавдрын эмчилгээний улмаас үүсэх цочмог шээсний хүчлийн нефропати) байгаа тохиолдолд урат/шээсний хүчлийн үүсэлтийг бууруулах зорилгоор хэрэглэнэ. Урат/шээсний хүчлийн хуримтлал үүсэх гол эмнэлзүйн байдлуудад дараах эмгэгүүд орно. Үүнд: шээсний хүчил чулуужих, шалтгаан тодорхойгүй тулай, цочмог шээсний хүчлийн нефропати;уратын өндөр түвшин нь аяндаа эсвэл цитотоксик эмчилгээний дараа илрэх эсийн эргэлтийн хэмжээний өндөр давтамжтай хавдрын ба миелопрофилератив эмгэгүүд; уратын хэт үүсэлтэнд хүргэх зарим ферментийн эмгэгүүдэд хэрэглэнэ.
Уг эм нь эмчийн заалтаар олгогдоно. Эхний тун:
100 мг-аар өдөрт 1 удаа ууж хэрэглэнэ. Цусны сийвэнд шээсний хүчлийн концентрац зорилтот түвшинд хүртэл долоо хоногийн зайтай хоногт 100 мг-аар нэмнэ. Өдөрт хэрэглэх хамгийн дээд зөвлөх тун болох 800 мг аас хэтрүүлэхгүй.
Барих тун:
100-200 мг-аар өдөрт 2 эсвэл 3 удаа уух; эсвэл 300 мг тунгаар өдөрт 1 удаа ууна.
Ердийн барих тун нь тулайн хөнгөн хэлбэрийн үед 200-300 мг-аар хоногт эсвэл хүнд хэлбэрийн гүвдрүүт зангилаат тулайн үед 400-600 мг-аар хоногт тус тус хэрэглэнэ.
Арьсны үрэвсэл, харшлын гаралтай (арьсны биржгэр, гүвдрүүт тууралт, эсвэл загатнаа)()
Арьсны макулопапуляр тууралт хамгийн элбэг тохиолдоно; экзем төст, эксфолиатив, чононхөрвөс төст, шүүдэст цэврүүт буюу цусархаг эмгэгшил болон хавтгай улаан үлд гарч болно.
Аллопуринол нь түүнд болон агуулагдах бодисуудад мэдэгдэх тэсвэржил, хэт мэдрэгшил болон цочмог тулайд эсрэг заалттай.