Артерийн даралт буурах хам шинж болон зүрх-судасны коллапсаас урьдчилан сэргийлэх эмчилгээнд
Шок
Цус алдалт, гэмтэл, цусны сийвэн алдалт
Хордлогын шок
Хортой халдварын хам шинж
Нойр булчирхайн хурц цус алдалтын шок
Түлэгдэлт
Түлэгдэлтийн анхан шатны болон дагалдах эмчилгээнд
Уургийн дутагдал болон хаван
Элэгний хатуурал болон гепатит В
Нефротик хам шинж
Мэс заслын дараах эмчилгээ, хоол тэжээлийн дутагдлын эмчилгээ
Хоол боловсруулах эрхтэн, ходоод болон нарийн гэдэсний үйл ажиллагааны архаг өвчний эмчилгээнд
Тархины хаван
Нярайн билирубин ихдэлт
Судсанд дуслаар тарина.
Нийт тунг клиникийн байдал болон биеийн жингээс хамааран эмч тогтооно.
Насанд хүрэгсдэд
Анхны тунг 100 мл-ээр хийхийг зөвлөнө.
Нэмэлт тунг эмнэл зүйн заалтаар хийнэ.
Хүүхдэд
Насанд хүрэгсдийн тунгийн 2/1 – 4/1 байхаар тооцож хийнэ.
Харшил, пирогений шинж тэмдэг эхэн үедээ халуурах, эсвэл хүйт даах хэлбэрээр илэрч болно.
Тууралт, дотор муухайрах, бөөлжих, тахикарди болон даралт буурах шинж тэмдэг илэрч болно.
Хүнд хэлбэрийн цус багадалт, артерын даралт ихтэй, зүрхний дутагдалтай өвчтөнд хориглох заалттай. Зүрхний үйл ажиллагааны эмгэгтэй өвчтөнд маш болгоомжтой хэрэглэнэ.
Дуслаар хийхдээ хурдан дусааж болохгүй, учир нь уушгины хаван үүсгэж болно. Өвчтөний судасны даралт ихсэх шинж тэмдгийг ойр ойрхон хянах шаардлагатай.