Харшлын урвалын удаан хэлбэр (ялангуяа чонон хөрвөс, судас мэдрэлийн хаван, анафилаксийн шок), эмийн бэлдмэл хэрэглэснээр, сийвэн, цус сэлбэх, хүнсний бэлдмэл, шавжинд хазуулах, бусад харшил үүсгэгчид: багтралаар илрэх
Бронхын багтраа (тархмал багтрааны статус), наркозын үеийн бронхын агчил
Асистоли (тосгуур ховдлын III шатны хоригийн суурь)
Салст бүрхүүл, арьсны гадаргуугийн судаснаас цус алдалт (ялангуяа буйлнаас)
Артерийн гипотензи, шингэнийг хангалттай хэмжээгээр хийх боломжгүй (ялангуяа шок, бактериеми, зүрх нээсэн мэс ажилбар бөөрний дутагдал)
Хэсгийн мэдээгүйжүүлэлтийн үйлдлийг уртасгах зорилгоор
Тосгуур ховдлын бүрэн хориг (ухаан алдах, Морганьи-Адамса-Стокса хам шинж)
Цус алдалт зогсоох (судас өргөсгөгч).
Арьсан дор, булчинд, судсанд дуслаар тарьж хэрэглэнэ.
Түргэн хэлбэрийн харшлын урвалын үед (анафилаксийн шок): судсанд 0,1-0,25 мг тунг 10 мл 0,9 % натрийн хлоридын уусмалаар шингэлээд судсанд дуслаар тарина. Шаардлагатай гэж үзвэл үргэлжлүүлэн 1:10000 харьцаатай уусмал бэлдэн судсанд дуслаар тарина. Амь насанд ноцтой аюул учраагүй үед арьсан дор эсвэл булчинд 0,3-0,5 мг тунгаар тарих бөгөөд, шаардлагатай гэж үзвэл 10-20 минутын зайтайгаар 3 хүртэлх удаа давтан хийнэ.
Гуурсан хоолойн багтраанд: арьсан дор 0,3-0,5 мг тунгаар тарьж, шаардлагатай гэж үзвэл 20 минутын зайтай 3 хүртэл удаа давтан тунг тарих эсвэл венийн судсанд 0,1-0,25 мг тунгаар 1:10000 харьцаатай шингэлсэн уусмалыг үргэлжлүүлэн дуслаар тарина.
Зүрх зогссон тохиолдолд: 0,5 мг тунгаар (10 мл 0,9 % натрийн хлоридын уусмал эсвэл бусад уусмалаар шингэлэн) зүрхэн дотор тарина; сэхээн амьдруулах арга хэмжээний явцад 0,5-1 мг тунгаар (шингэрүүлсэн хэлбэрээр) венийн судсанд 3-5 минут тутамд тарина. Хэрэв өвчтөнд зохиомол амьсгалын гуурс (интубаци) тавигдсан бол мөгөөрсөн хоолой руу нь судсанд хийдэг тунг 2-2,5 дахин нэмэгдүүлсэн тунгаар цацаж хийнэ. (эндотрахеаль арга)
Цус алдалтыг тогтоох зорилгоор: бэлдмэлийг самбайд уусган хэсэг газарт чихээс тавьж болно.
Артерийн даралт бууралтыг эмчлэх зорилгоор: венийн судсанд дуслаар 1 мкг/мин, хурдтайгаар тарина. Тарилгын хурдыг нэг минутанд 2-10 мкг хүртэл нэмэгдүүлж болно.
Хэсгийн мэдээгүйжүүлэх үйлдлийг уртасгах зорилгоор: 0,005 мг/мл концентрациар (хэрэглэж буй мэдээ алдуулагчийн төрлөөс хамааран тунг тогтооно), нугасны мэдээ алдуулалтанд – 0,2-0,4 мг тунгаар хэрэглэнэ.
Моргань-Адамс-Стокс (брадиаритмийн хэлбэр) хам шинжийн үед: бэлдмэлийг 1 мг тунгаар 5% глюкозын 250 мл уусмалд хийж шингэлээд судсанд дуслаар тарина. Дусаах хэмжээг, зүрхний агшилтын тоог хангалттай гэж үзсэн хамгийн бага тоонд хүртэл аажмаар нэмэгдүүлнэ.
Судас агшаах зорилгоор: судсанд дуслаар 1 мкг/мин хурдаар тарих ба хурдыг 2-10 мкг/мин хүртэл нэмэгдүүлж болно.
Хүүхдийн практикт хэрэглэх:
Шинэ төрсөн нярайн зүрх зогссон үед (асистоли): судсанд 10-30 мкг/кг тунгаар аажим тарих ба шаардлагатай тохиолдолд 3-5 мин тутамд давтан хийнэ.
1-с дээш сартай хүүхдэд: судсанд 10 мкг/кг тунгаар тарих ба (цаашид шаардлагатай бол 100мкг/кг тунгаар 3-5 минут тутамд давтан тарьж болно. (тарьснаас хойш наад зах нь 5 минутын дараа удаах тунг 2 стандарт тунгаар хийх ба дээд тун– 200 мкг/кг хүртэл байж болно). Эндотрахеал замаар хийж болно.
Анафилаксийн шоктой хүүхдэд: арьсан дор эсвэл булчинд 0,01 мг/кг (дээд тун – 0,3 мг хүртэл) тунгаар тарих ба шаардлагатай бол дээрх тунгаар 15 минут тутамд (3 хүртэлх удаа) давтан хийнэ.
Гуурсан хоолойн багтраатай хүүхдэд: арьсан дор 10 мкг/кг (дээд тун – 0,3 мг хүртэл) тунгаар тарих ба шаардлагатай бол дээрх тунгаар 15 минут тутамд эсвэл 4 цаг тутамд (3-4 хүртэлх удаа) давтан хийнэ.
Дархлааны эрхтэн тогтолцоонд: түгээмэл бус - судас-мэдрэлийн хаван, бронхийн агчил, арьсны тууралт, олон хэлбэрт улайлт.
Мэдрэлийн эрхтэн тогтолцоонд: элбэг – толгой өвдөх, түгшүүр төрөх, салганах, татганах; түгээмэл бус – толгой эргэх, бухимдах, ядрах, дотор муухайрах, бөөлжих, зан төрхийн өөрчлөлт (сэтгэцийн хэт цочрол, орчны баримжаа алдагдах, ой санамж муудах, солиорол: догшрох эсвэл хэт ноомойрох, шизофрени төст эмгэг өөрчлөлт, паранойд шинж), нойр хямрах, булчин татганах.
Зүрхний талаас: түгээмэл бус – зүрхний ишеми, брадикарди эсвэл тахикарди, зүрх дэлсэх, артерийн даралт ихсэх эсвэл багасах; өндөр тунгаар хэрэглэсэн үед ховдлын гаралтай хэм алдалт (ховдлын жирвэгнээг оруулаад); ховор – хэм алдалт, цээжээр өвдөх, уушиг хавагнах
Судасны талаас: түгээмэл бус – артерийн даралт ихсэх эсвэл багасах; ховор – уушиг хавагнах
Хоол боловсруулах эрхтэн тогтолцоонд: элбэг – дотор муухайрах, бөөлжих.
Арьс, арьсан доорх өөхлөг эдэд: түгээмэл бус – ихээр хөлрөх.
Шээс ялгаруулах эрхтэн тогтолцоонд: ховор – шээхэд хүндрэлтэй болох эсвэл шээхэд өвдөлттэй болох (түрүү булчирхайн томролтой өвчтөнд).
Тарьсан хэсэг газарт: түгээмэл бус – булчинд тарихад өвдөх, халуу оргих.
Лабораторийн шинжилгээнд: ховор – гипокалиеми.
артерийн даралт огцом хэт ихсэх, зүрхний хэм түргэсэх тэгснээ гэнэт удаашрах, зүрхний төрөл бүрийн хэм алдалт (тосгуурын эсвэл ховдлын жирвэгнээ), бие хөрөх, арьс цонхийн цайх, бөөлжих, толгой өвдөх, бодисын солилцооны хэт хүчилшилт, зүрхний булчингийн шигдээс эсвэл тархинд цус харвах (ялангуяа өндөр настанд), уушиг хавагнах, үхэлд хүрэх