бактерийн халдвартай эсвэл сэжиглэж байгаа үрэвсэлт дерматоз байж болзошгүй үед хэсэг газар хэрэглэх кортикостеройд эмчилгээ үр нөлөөтэй
Хоногт 2-3 удаа гэмтсэн хэсэгт нимгэн түрхэж хэрэглэнэ.
Арьсан дээр хэсэг газар хатингаршилт өөрчлөлт, цэврүүт хайрст үлд, хэт эвэршилт, гипоталамус-өнчин тархи-бөөрний дээд булчирхайн зохицуулгыг дарангуйлж болзошгүй.
Удаан хугацааны эмчилгээний үед нүүрний арьс хатингаршиж болзошгүй. Нүдэнд хүргэхээс зайлсхийнэ. Эмчилгээг удаан хугацаагаар үргэлжлүүлэх, жирэмсэн, хүүхэд, нярайд анхаарна. Улаан батга, идээт батга, ам тойрсон арьсны үрэвсэл, арьсны вирүсийн анхдагч халвар зэрэгт хэрэглэхийг цээрлэнэ. Арьс анхдагчаар мөөгөнцөр, бактериар халдварласан, арьсны гэмтэл, хөрөнгө мөөгөнцөрөөс шалтгаалсан анхдагч болон хоёрдогч халдвар, 1-ээс доош насны хүүхдийн арьсны эмгэгүүд, гадна чихний үрэвсэл цоорсон үед хэрэглэхийг хориглоно. Бетозон-Ен-ийг жирэмсэн эмэгтэйд хэрэглэх аюулгүй байдал тогтоогдоогүй. Жирэмсэн эмчлүүлэгчдэд их хэмжээгээр эсвэл удаан хугацаагаар хэрэглэхийг цээрлэнэ.