Даралт ихсэлт, зүрхний зогсонгишилт дутагдлын шалтгаант хаван, хэвлийн хөндийд шингэн хуримтлагдах болон хавагнах шинж бүхий элэгний хатуурал, нефроз хам шинжийн үеийн хавагнал, анхдагч гиперальдостеронизмийн оношлогоо болон эмчилгээнд , бусад эмчилгээ үр дүнгүй үед биед кали хуримтлуулах шаарлагатай үед хэрэглэнэ
Насанд хүрэгсэд:
• Даралт ихсэлтэнд:
Хоногт 50-100 мг –аар нэг удаа эсвэл хуваан хэрэглэж болно. Эмчилгээг 2 долоо үргэлжүүлнэ
• Хаван:
Хоногт 100 мг –аар нэг удаа эсвэл хуваан хэрэглэж болно. Эмчилгээг хамгийн багадаа 5 хоног үргэлжүүлнэ.
• Зүрхний зогсонгишилт дутагдал:
Хоногт 100-200 мг –аар хэрэглэж болно. Эмчилгээний барих тун 25-200 мг/хоногт.
• Хэвлийн хөндийд шингэн хуримтлагдах болон хавагнах шинж бүхий элэгний хатуурал:
Шээсэнд натри болон калийн харьцаа >1.0 байгаа тохиолдолт хоногт 100 мг байна.
<1.0 байгаа тохиолдолд хоногт 200-400 мг байна.
Спиронолактон эмчилгээний үед бэлдмэлийн тун болон эмчилгээний үргэлжлэх хугацаанаас хамаарч гиекомасти үүсэх бөгөөд эмчилгээг зогсооход аяндаа арилна.
• Бусад ховор тохиолдолд хэвлийгээр базлах, суулгах, нойрмоглох, бие сулрах, чонон хөрвөс, сэтгэцийн өөрчлөлт илрэх, халуурах, атаксиа, биений юм алдагдах, биений юмгүйдэх, цэвэршилтийн дараах цус алдалт болон агранулоцитоз илэрнэ.
Хурц бөөрний дутагдалтай, бөөрний үйл ажиллагаа алдагдсан, ануриа, гиперкалиеми болон спиронолактонд хэт мэдрэг өвчтөн хэрэглэхгүй. • Ус-электорлитийн тэнцвэрийн өөрчлөлтийг хянаж байх шаардлагатай
• Элэг болон бөөрний үйл ажиллагаа алдагдсан өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ
• Жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэхээс татгалзах хэрэгтэй