Ванкомицин-ТФ нь насанд хүрэгсэд болон дөнгөж төрснөөс дээш насны хүүхдүүдэд дараах өвчнүүдийн үед хэрэглэх заалттай.
Арьсний болон зөөлөн эдийн халдварын хүндрэл;
Яс болон үений халдвар;
Уушгины үрэвсэл;
Эмнэлгийн гаралтай уушгины үрэвсэл (амьсгалын аппаратны шалтгаант уушигны үрэвсэл);
Халдварт эндокардит;
Бактерийн гаралтай цочмог менингит;
Дээрх халдваруудын шалтгаантай бактереми.
Ванкомициныг томоохон мэс ажилбар хийх үед бактерийн гаралтай эндокардит үүсэх өндөр эрсдэлтэй өвчтөнүүдэд мэс заслын өмнөх бактерийн эсрэг урьдчилан сэргийлэх зорилгоор бүх насныханд хэрэглэх заалттай.
Clostridium difficile -ийн гаралтай халдварын эмчилгээнд ванкомициныг мөн бүх насныхан хэрэглэдэг.
Ванкомицин-ТФ-ийг булчинд тарьж хэрэглэхгүй, судсанд тарина. Тун болон хэрэглэх хугацааг эмч тохируулна.
Ховор: тромбоцитын тоо цөөрөх, нейтрофилийн тоо цөөрөх, агранулоцитоз, эозинофилийн тоо олшрох.
Дархлалын системийн эмгэг өөрчлөлт:
Ховор: анафилаксын урвал, хэт мэдрэгшлийн урвал
Сонсгол ба тэнцвэрийн эрхтэний эмгэг өөрчлөлт:
Хааяа: сонсгол түр зуур болон байнга алдах.
Ховор: чих шуугих, толгой эргэх
Зүрхний эмгэг өөрчлөлт:
Маш ховор: зүрх зогсох
Судасны эмгэг өөрчлөлт:
Түгээмэл: артерийн даралт багасах
Ховор: васкулит
Амьсгалын эрхтэн, цээжний хөндий, голтын эмгэг өөрчлөлт:
Түгээмэл: амьсгаадах, шуугиантай амьсгалах
Хоол боловсруулах замын эмгэг өөрчлөлт:
Ховор: дотор муухайрах,
Маш ховор: псевдомембрант энтерколит,
Давтамж тодорхой бус: бөөлжих, суулгах
Арьс ба арьсан доорх эдийн зүгээс илрэх өөрчлөлт:
Түгээмэл: экзантем, салстын үрэвсэл, загатнаа, чонон хөрвөс.
Маш ховор: эксфолиатив дерматит, Стивенс-Джонсоны хам шинж, Лайеллын хам шинж, шугаман IgА-хамааралт цэврүүт дерматоз
Бөөр ба шээс ялгаруулах системийн зүгээс илрэх өөрчлөлт:
Түгээмэл: бөөрний дутагдал, эхний шинж нь цусан дахь креатининий хэмжээ ихсэх.
Ховор: бөөрний завсрын эдийн үрэвсэл, бөөрний цочмог дутагдал. Давтамж тодорхой бус: бөөрний сувганцрын цочмог үхжил
Ерөнхий өөрчлөлт ба хэрэглэсэн хэсэгт илрэх өөрчлөлт:
түгээмэл: флебит, нүүр ба биеийн дээд хэсэг улайх.
ховор: эмийн шалтгаант халуурал, дагжих, цээж ба нурууны булчин өвдөх,
Тарилга хийсэн талбайд үхжил үүсч болох учир ванкомицин-ТФ-ийг шууд булчинд тарьж хэрэглэхгүй