Дунд чихний халдвар (дунд чихний үрэвсэл)
Хамрын ойролцоох дайвар хөндийн цочмог халдвар (дайвар хөндийн цочмог үрэвсэл)
Гуурсан хоолойн архаг үрэвслийн цочмог сэдрэл
Уушгины халдвар (уушгины хатгалгаа)
Бөөр ба шээс ялгаруулах доод замын халдвар
Бэлгийн замын халдвар
Бэлдмэлийг хоногт нэг удаа хэрэглэх бол тогтмол цагт ууна. Уутанд агуулагдах нунтгийг тал аяга усанд найруулж ууна.
АмоксиКлав-Денк 1000/125 бэлдмэлийг хооллохын өмнө болон хооллох үед хэрэглэнэ. Ингэж хэрэглэхэд АмоксиКлав-Денк 1000/125 бэлдмэлийн үйлдэл, зохимж сайн байна. Эмчилгээний үргэлжлэх хугацааг эмчлэгч эмч тогтооно.
Арьс ба салст бүрхүүл мөөгөнцөртөх (кандидоз) Амоксициллин/клавуланы хүчлийг удаан хугацаагаар болон давтан хэрэглэхэд тэсвэртэй бактерийн ба мөөгөнцрийн халдвар илэрнэ. толгой өвдөх, толгой эргэх, дотор муухайрах (өндөр тунгаар хэрэглэх үед ихсэх), бөөлжих ходоод өвдөх, гэдэс дүүрэх, шингэн баах. Эдгээр нь ерөнхийдөө хөнгөн явцтай байх бөгөөд эмчилгээг зогсооход аяндаа арилна. Чонон хөрвөс, загатнаа, арьсны тууралт гарч болно.
Хэрэв та амоксициллин ба клавуланы хүчил, эсвэл бэлдмэлийн найрлага дахь бусад бодисуудад харшилтай бол (6-р хэсгийг үзнэ үү)
Хэрэв танд β-лактамын цагирагт бүтэцтэй антибиотик (пенициллин, цефалоспорин) хэрэглэхэд ноцтой харшлын (анафилаксийн) шок илэрч байсан бол. Өмнө нь антибиотик хэрэглэж байсан талаараа эмчлэгч эмчдээ дэлгэрэнгүй мэдээлнэ үү.
Хэрэв өмнө нь АмоксиКлав-Денк 1000/125 бэлдмэлийг хэрэглэхэд шарлалт болон элэгний эмгэг илэрч байсан бол энэ тухайгаа эмчлэгч эмчдээ мэдэгдээрэй.