Амьсгал ба шээсний замын халдварууд, перитонит, эндометрит, арьс зөөлөн эдийн халдвар болон бусад пенициллинд мэдрэг нянгуудаар үүсгэгдсэн өвчнүүдэд хэрэглэнэ.
Бэлдмэлийн тунг өвчний байдал, үүсгэгчийн амоксициллинд хэр мэдрэг зэргийг харгалзан өвөрмөц сонгоно. Насанд хүрэгсдэд, 10-аас дээш насны хүүхдэд (40кг-аас дээш жинтэй) 0.5г-аар хоногт 3 удаа, өвчний хүнд үед 1г-аар хоногт 3 удаа, 4-10 насны хүүхдэд 0.25г-аар 3 удаа, 2-5 настайд 0.125г-аар, 2-оос доош насны хүүхдэд 20мг/кг-аар (хоногийн тунг 3 хувааж хэрэглэх) тус тус хэрэглэнэ.
Бөөлжис хүрэх, бөөлжих, суулгах, хааяа хэвлийгээр өвдөх, чонын хөрвөс туурах, хамар, нүдний салст үрэвсэх зэрэг харшлын урвал илэрч болно. Хааяа халуурах, үе өвдөх, маш ховор тохиолдолд анафилаксын шок үүсч болзошгүй.
Амоксициллинд хэт мэдрэг хүмүүс, халдварт мононуклеозын үед хэрэглэхгүй. Харшилтай хүмүүст маш болгоомжтой хэрэглэвэл зохино.