Бэлдмэлийг янз бүрийн шалтгаантай хөнгөн явцтай өвдөлтийн үед (мэдрэлийн, шүдний, булчингийн, үений өвдөлт болон биены юм өвдөлттэй ирэхэд), ханиад, томуу болон томуу төст өвчин болон халдвар-үрэвслийн гаралтай халууралтын үед халуун бууруулах, өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг, биеийн эсэргүүцэл сайжруулах зорилгоор хэрэглэнэ.
1 удаа 1-2 шахмалыг ууна. Хоногийн дээд тун 6 шахмал. 12 хүртэлх насны хүүхдэд зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ.
· Харшлын урвал: Арьсан дээр тууралт, чонон хөрвөс гарах болон гуурсан хоолойн багтраа илрэх · Цус алдалт: Хамар, буйл болон цусаар бөөлжих, өтгөн харлах · Хоол боловсруулах эрхтний хямрал: Огиудас хүрэх, бөөлжих, хэвлийгээр өвдөх, гүйлгэх, ходоод болон 12 хуруу гэдэсний шархлаа үүсэх
Дараах тохиолдолд хэрэглэхгүй. * 15 наснаас доош хүүхдэд * Ацетилсалицилийн хүчил, стериод бус үрэвслийн эсрэг эм болон бэлдмэлийн найрлага дахь туслах бодисуудад хэт мэдрэг хүмүүс * Хоол боловсруулах замын улайлтат, шархлаат эмгэг * Салицилат болон стериод бус бүтэцтэй үрэвслийн эсрэг эм хэрэглэснээс шалтгаалсан гуурсан хоолойн багтраа * Жирэмсний эхний 3 сар, хөхүүл эх * Цус шүүрэмтгий болон шалбарамтгай өвчтөнд