Амин хүчлийн тарилгын шингэнийг амин хүчлийн дутагдлаас болж биеийн бодисын солилцоо алдагдсан, уураг хангалттай авч чадахгүй байгаа болон уургийн шимэгдэлт муудсан үед хэрэглэнэ. Мөн мэс заслын дараах тэжээлийг сайжруулах зорилгоор хэрэглэнэ.
Зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Тухайн хүний биеийн байдлаас шалтгаална. 18 АА амин хүчлийн тарилгын шингэний хоногийн тун нь уургийн хоногийн хэрэгцээ, өвчтний бодисын солилцоо болон клиникийн байдлаас хамаарна. Азотын балансыг тодорхойлох, өдөр тутамд биеийн жинг нарийн үзэх, шингэний балансыг тохируулах зэрэг нь уургийн хоногийн хэрэгцээг тодорхойлж үнэлгээ өгөхөд хэрэгтэй. Мөн өвчтний шингэн хүлээж авах хязгаар, глюкоз болон азотын толеранс зэрэг нь бодисын солилцооны ба клиникийн хариу урвалтай адил хамаатай тул эдгээрийг тодорхойлж тунг тохируулна. Судсаар хийх шингэнийг гаднаас харахад ямар нэг биет байх эсвэл өнгө нь өөрчлөгдсөн эсэхийг, мөн шил савны бүрэн бүтэн байдлыг сайн шалгах хэрэгтэй. Ариутгасан багаж хэрэглэнэ.
Тариаг хийхэд хавагнаснаас биеийн жин нэмэгдэх, цусанд мочевины хэмжээ нэмэгдэх, хөнгөн хэлбэрийн ацидоз үүсэх зэрэг шинж тэмдэг клиникийн судалгаагаар мэдээлэгдсэн байна.Уусмалын байдлаас болон тариа хийх явцад техникийн алдаа гарвал халдвар орсноос халуурах, хийсэн хэсэгт венийн тромбоз, флебит зэрэг хэсгийн урвал илэрч байсан нь бүртгэгдсэн. Мөн тарьсан хэсэгт овойж хавдах, гиперволюми болох зэрэг хүндрэл гарч болно.
Хэсэг газрын урвал нь бусад тариаг судсаар хийхтэй адил халуу оргих, улайх, захын венийн судсанд хийх үед флебит, тромбоз зэрэг хэсгийн урвал илэрч байсан нь бүртгэгдсэн.
Арьсны харшил илэрч болно. Харшлын урвал нь дотор муухайрах, бөөлжис цутгах, халуурах, толгой өвдөх, цээж давчдах, зүрх дэлсэх, чичрэх, чинэрэх зэрэг шинжээр илрэх бөгөөд эдгээр шинж тэмдэг ховор тохиолддог. Хэрэв гаж нөлөө илэрвэл тарилгаа зогсоож өвчтөний биеийн байдалд үнэлэлт өгч , эмчилгээний тун хэмжээгээ нягтлах хэрэгтэй. Тарианы үлдэгдлийг шинжилгээнд авах хэрэгтэй.
Уг шингэнд өөр эм холих нь тохиромж муутай. Зайлшгүй шаардлагаар өөр эм холих тохиолдолд эмч мэргэжилтний зөвлөгөөгөөр хийх тохиолдолд асептик дүрмийг баримталж хийнэ. Сайн холих хэрэгтэй. Хольсон шингэнийг хадгалж болохгүй.
Судсаар шингэн сэлбэхэд ийм төрлийн тэжээлийн талаар клиникийн судлаачдын хүлээн зөвшөөрөгдсөн мэдээлэл шаардагдах ба мөн эмчилгээний үед гарч болох хүндрэлийг сайн судласан байх хэрэгтэй. Олон давтан хийсэн клиникийн үнэлгээ болон лабораторийн шинжилгээний хариу нь судсаар шингэн сэлбэхэд тохиромжтой удирдамж болж өгнө. Цусан дахь сахар, сийвэнгийн уураг, бөөр, элэгний үйл ажиллагааны сорил, электролит, гемограмм, нүүрс усны диоксидын хэмжээ, сийвэнгийн осмосжилт, цусны өсгөвөр болон аммонны хэмжээг тодорхойлно. Амин хүчлийн тарилгын шингэнийг элэгний дутагдалтай өвчтөнд хэрэглэхэд сийвэнд амин хүчлийн тэнцвэр алдагдах, гипераммонеми, ухаан алдах цаашлаад кома-д орж болзошгүй. Гипераммонеми нь ялангуяа дутуу нярай хүүхдэд их хамаатай. Дутуу нярай хүүхдэд амин хүчил мочевины цикл нь харьцангуй дутагдалтай байгаатай холбоотойгоор илэрдэг удамшлын болон олдмол бөөр шээсний замын өөрчлөлтийн улмаас амин хүчлийн солилцоо алдагддаг. Иймд нярайн цусны аммонны хэмжээг давтан хянаж байх хэрэгтэй. Элэгний үйл ажиллагааны дутагдал буюу дутагдал болзошгүй өвчтөнд тунг тохируулан хэрэглэх шаардлагатай.
Гипераммонемийн шинж тэмдэг илэрвэл эмээ хэрэглэхээ зогсоож өвчний эмнэл зүйн байдлыг сайтар үнэлнэ. Бөөрний үйл ажиллагаа муутай өвчтөнд хэрэглэхдээ элетролитын хэрэглээг хянаж хэрэглэнэ. Энэ тарилгыг бусад цус болон цусан бүтээгдэхүүнтэй хамт хийвэл хуурамч наалдуулах урвал үүсэх тул хийж болохгүй.