Мэс засалд орохын өмнө болон дараа, хангалттай хэмжээгээр идэхгүй байгаагаас тэжээлийн дутагдал буюу цусан дахь уургийн түвшин хөнгөн хэмжээнд багассан эмчлүүлэгчдэд захын венийн судсанд амин хүчлүүд, электролитүүд, В1 аминдэм болон усаар хангана.
Хэрэглэхийн өмнө хоёр хэсгийн голд байгаа лацыг задлан хоёр уусмалыг сайтар холино. Насанд хүрэгчдийн ердийн 500мл тунг захын венд дуслаар тарина. Насанд хүрэгчдэд 500мл-ыг дуслыг 120 орчим минут ердийн хурдаар дусаана. Өндөр настан, мөн хүнд өвчтэй эмчлүүлэгчдэд дуслын хурдыг удаашруулах шаардлагатай. Эмчлүүлэгчийн биеийн байдал, биеийн жин болон насанд тохируулан тунг зохицуулах хэрэгтэй. Хоногийн дээд тун 2500мл байна.
Судас өвдөх венийн судасны үрэвсэл болон цээжээр эвгүй орхих
Шок илэрч болзошгүй. Эмчлүүлэгчийг сайтар хянах шаардлагатай бөгөөд хэрэв цусны даралт багасах, цээжээр эвгүй оргих эсвэл амьсгал тасалдах зэрэг ямар нэгэн зовиур эсвэл шинж тэмдэг илэрвэл тэр даруй хэрэглэхээ зогсоож, тохирох арга хэмжээг авах шаардлагатай.