Ханиадны ерөнхий шинж тэмдгийг арилгах: хамраас нус гоожих, хамар битүүрэх, найтаах, хоолой өвдөх, ханиалгах, цэр гарах, жихүүдэн чичрэх (халуурснаас болж чихүүдэх мэдрэмж төрөх), халуурах, толгой өвдөх, үе мөчөөр өвдөх болон булчин өвдөх.
Бэлдмэлийг хоолны дараа мөн шаардлагатай тохиолдолд унтахын өмнө, савлагаан доторх нарийн хэмжүүртэй бөглөөг ашиглан дараах тун хэмжээгээр хэрэглэнэ. Зарим тохиолдолд эмийн бэлдмэлийг өдөрт 6 удаа 4 цагийн зайтай хэрэглэнэ.
Нас: 3 - 6 нас 2.5 мл-ээр өдөрт 3 удаа
6 сар - 2 нас 1.5 мл-ээр өдөрт 3 удаа 3 – 5 сартай 1 мл-ээр өдөрт 3 удаа
3-аас доош сартай бэлдмэлийг хэрэглэхийг хориглоно.
Арьсны талаас: тууралт/улайлт, загатнаа
Хоол боловсруулах замын талаас: дотор муухайрах / бөөлжих, хоолны дуршил алдагдах
Мэдрэхүй, сэтгэцийн тогтолцооны талаас: толгой эргэх
Шээс ялгаруулах замын тогтолцооны талаас: шээхэд саадтай болох
Бусад: биеийн хэм хэт буурах