Бактериар үүсгэгдсэн цочмог синусит (шаардлагын хэмжээнд оношлогдсон);
дунд чихний цочмог үрэвсэл;
архаг бронхитын сэдрэл (шаардлагын хэмжээнд оношлогдсон);
“эмнэлгээс гадуур” уушгины хатгалгаа;
давсагны үрэвсэл;
пиелонефрит;
арьс болон зөөлөн эдийн халдвар, тухайлбал арьсан доорх өөхлөг эдийн үрэвсэл, амьтанд хазуулсан шарх, шүдний шалтгаант тархмал флегмонт хүнд хэлбэрийн буглаа
яс ба үе мөчний халдвар, тухайлбал остеомиелит.
Хамгийн түгээмэл гаж нөлөө: суулгалт, дотор муухайрах, бөөлжих.
Халдварт болон халдварт шимэгч өвчнүүд
Байнга: арьс болон салстын кандидоз.
Тодорхойгүй давтамжтай: мэдрэг бус бичил биетнүүдийн хэт үржил
Цус болон тунгалагийн булчирхайн талаас өөрчлөлт
Ховор: эргэж хэвийн болох лейкоцит (түүнчлэн нейтропени) болон тромбоцитын тоо цөөрөх.
Тодорхойгүй давтамжтай: эргэж хэвийн болох агранулоцитоз, цус задралын цус багадалт, протромбины болон цус гоожих хугацаа уртсах.
Дархлаа тогтолцооны талаас өөрчлөлт
Тодорхойгүй давтамжтай: судас мэдрэлийн хаван, анафилаксийн урвал, ийлдсийн өвчинтэй төст хам шинж, харшлын гаралтай судасны үрэвсэл.
Мэдрэлийн тогтолцооны талаас өөрчлөлт
Цөөн: толгой эргэх, толгой өвдөх.
Тодорхойгүй давтамжтай: эргэж хэвийн болох эргэж хэвийн болох аяндаа үүсэх зорилгогүй хөдөлгөөний идэвхжил, таталт, халдварын бус гаралтай менингит
Ходоод – гэдэсний замын талаас өөрчлөлт
Элбэг: суулгах.
Байнга: дотор муухайрах (ихэнхдээ бэлдмэлийг өндөр тунгаар хэрэглэсэнтэй холбоотой боловч бэлдмэлийг хоолны өмнө хэрэглэхэд хоол гэдэсний замын зүгээс илрэх гаж нөлөөг эрс багасгаж болно), бөөлжих.
Цөөн: хоолны шингэц муудах.
Бэлдмэлийн найрлага дахь үйлчлэгч ба туслах бодист, түүнчлэн бүх пенициллины бүлэгт хэт мэдрэгшилтэй, бусад беталактамын бэлдмэлүүдэд (жишээлбэл: цефалоспорин, карбапенем, монобактам) хүнд хэлбэрийн цочмог хэт мэдрэгшлийн урвал (жишээлбэл: анафилакси) илэрч байсан өгүүлэмжтэй өвчтөн, амоксициллин/клавуланы хүчлийг хэрэглэхэд шарлалт болон элэгний бусад өөрчлөлт илэрч байсан өгүүлэмжтэй бол хэрэглэхгүй.