Азитровис бэлдмэлийг азитромицинд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн дараах халдварын эмчилгээнд хэрэглэнэ.
- Амьсгалын дээд замын халдвар – хоолойн халдвар, гүйлсэн булчирхайн үрэвсэл, дайвар хөндийн үрэвсэл болон чихний халдвар
- Амьсгалын доод замын халдвар – гуурсан хоолойн үрэвсэл болон янз бүрийн хэлбэрийн уушгины үрэвсэл
- Арьс болон зөөлөн эдийн халдвар – Лаймын өвчний эхний шат(хачигт халдвар), ёлом, арьсны бусад бактерийн халдвар
Бэлдмэлийг хэрэглэх тун, эмчилгээ үргэлжлэх хугацааг эмч тогтооно . Зөвлөж буй тун: 10мг/кг тунгаар хоногт 1 удаа 3 өдөр. Стрептококк зэрэг онцгой хэлбэрийнбактериар үүсгэгдсэн хоолойн халдварын үед эмчлэгч эмч өндөр тунгаар (өдөрт 20 мг/кг тунгаар) хэрэглэх шаардлагатай эсэхийг шийднэ.
Ховор тохиолдолд харшилын урвал илэрнэ. Зүрх дэлсэх, зүрхний хэм алдагдах, толгой эргэх, өвдөх, нойрмоглох, үнэр, амт өөрчлөгдөх, дотор муухайрах, бөөлжих, суулгах, ходоод гэдэсний өвчний шинж тэмдэг (өвдөх, базлах)
Бэлдмэлийг нярай хүүхэд болон дутуу төрсөн нярайд хэрэглэхгүй.