Төрөл бүрийн аминдэм ба эрдэс бодис агуулсан энэ шахмал бол эм биш бөгөөд эмэгтэйчүүдэд зориулан бүтээсэн биологийн идэвхт хүнсний нэмэлт бүтээгдэхүүн юм
Эмэгтэйчүүдийн идэвхтэй амьдралд чухал хэрэгцээт амин дэм ба эрдэс бодисыг агуулна
Аминдэм болоод эрдэс бодис нь хүний эд эс бүрийн бодисын солилцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг учраас бодисын солилцоог хэвийн явуулахад хоол тэжээлээс гадна хүрэлцэхүйц хэмжээний аминдэм, эрдэс бодис шаардлагатай
Орчин үеийн амьдралын хэмнэлээс үүдсэн байж болох хоол тэжээлийн найрлага дахь амин дэм, эрдэс бодисын дутагдал нь улмаар хөдөлмөрийн чадвар буурахад хүргэдэг
Амин дэм ба эрдэс бодисын зохист нөөц нь бие махбодийн дасан зохицох үйл явцад тусалж, стрессийн улмаас үүсдэг хэт исэлдэлтийн бүтээгдэхүүний хорт нөлөөнөөс хамгаалдаг
Бие махбодь амин дэм, эрдэс бодисыг нийлэгжүүлдэггүй, зөвхөн хоол тэжээлийн хамт гаднаас авч хэрэглэдэг тул тэдгээрийг хүнстэй хамт авч чадаагүй тохиолдолд хүнсний нэмэлт байдлаар хэрэглэх нь зүйтэй
Өдөр тутмын стресс, оюуны болон биеийн хүчний хэт ачаалалд байдаг өндөр идэвхтэй эмэгтэйчүүдэд зарим төрлийн амин дэмүүд, ялангуяа чөлөөт радикалуудыг устган хэт исэлдэлтийг багасгах үйлдэл бүхий аминдэмүүд, цусны эргэлтийг дэмжихийн тулд гомоцистейны хэмжээг бууруулдаг
Эрдэс бодисуудтай хамтран бодисын солилцоонд оролцож энергийн хангалтыг нэмэгдүүлдэг, эд эсийн нөхөн төлжилтийг идэвхжүүлдэг В бүлгийн амин дэмүүд онцгой чухал хэрэгцээтэй байдаг
Өдөрт 1 удаа 1 шахмалыг 1 аяга усаар хооллох үеэр даруулж ууна.
Харшлын урвал илэрч болзошгүй
Бэлдмэлийн бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүст хэрэглэхийг цээрлэ